solongonews
Европ болон Япон улсын Хятадтай холбоотой тайлбарыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ
2021-05-28 11:42
БНХАУ-аас Европын холбоонд суугаа төлөөлөгчийн газар Европ болон Япон улсын Хятадтай холбоотой тайлбарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

    ЕХ, Японы удирдагчдын онлайн уулзалтын хамтарсан мэдэгдэл дэх Хятадтай холбоотой зүй бус үг хэллэгийн талаар БНХАУ-аас Европын холбоонд суугаа төлөөлөгчийн газар энэ сарын 27-ны өдөр дургүйцэл болон эрс эсэргүүцэж байгаагаа хүчтэй илэрхийлэв.

БНХАУ-аас Европын холбоонд суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч:

- Европ, Японы Хятадтай холбогдуулан хэлсэн үг нь хоёр талын харилцааны хэвийн хөгжлийн цар хүрээнээс хэтрэн, олон улсын энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, бүс нутаг, улс орнууд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулснаар тэдний хэлдэг “Илүү аюулгүй, ардчилсан, тогтвортой ертөнцийг байгуулах” зорилгоосоо гажсан байна.

   Тайвань, Хонконг, Шинжянтай холбоотой асуудлууд нь Хятадын дотоод асуудал бөгөөд Зүүн тэнгис, Өмнөд тэнгис нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал ба далайн эрх, ашиг сонирхолд хамрагддаг. Эдгээр асуудал нь Хятадын үндсэн ашиг сонирхолд хамаатай тул хөндлөнгөөс оролцох ёсгүй. Бид ЕХ, Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд дургүйцэж байгаа ба эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг улам бататган хамгаалах болно гэж дурдсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл