solongonews
Хятад улсын Монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгийн XII удаагийн эрдэм шинжилгээний хурал болов
2019-07-29 10:47
Хятад улсын Монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгийн XII удаагийн эрдэм шинжилгээний хурал болов

  Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний утга зохиол судлах хүрээлэн, Хятад улсын Монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Хятад улсын Монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгийн XII удаагийн эрдэм шинжилгээний хурал саяхан ӨМӨЗО-ы Улаанхад хотын Байрин баруун хошууны төв Да Бань сууринд амжилттай хуралдав.

Тус удаагийн хуралд Бээжин, Өвөр Монгол, Ганьсу, Ляонин зэрэг муж хотоос хүрэлцэн ирсэн 60 гаруй эрдэмтэн судлаачид болон бусад хүмүүсээс бүрдсэн зуу гаруй хүн оролцсон байна.

Хурлын үеэр Хятад улсын монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгээс Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хэлтсийн гишүүн, Хятад улсын цөөн тоот үндэстний утга зохиолын нийгэмлэгийн захирал, үндэстний утга зохиолын газрын захирал, тэргүүн судлаач Цогжинд нийгэмлэгийн нэр хүндэт захирлаар урьсан бичиг олгож, Б·Цэцэн, Насан зэрэг найман хүнийг “Хятад улсын монгол утга зохиолын шинжилгээний нийгэмлэгийн гарамгай зүтгэлтэн”-ээр өргөмжилж гуч гаруй жилийн турш нийгэмлэгийн ажилд үлэмж хувь нэмэр оруулсан алдар гавьяаг үнэлэн тэмдэглэв.

Хурлын үеэр басхүү эрдэмтэн Цэцэнмөнхийн эрдэм шинжилгээний зохиол бүтээлийг тусгай сэдвээр судлан ярилцаж, монгол утга зохиол судлалын судалгааны байгууламжийн бүтээн байгуулалт ба хөгжил, "Гэсэр-"ийг дэлхийн биет бус соёлын өвийн нэрд бүртгүүлсэн “Гэсэрийн бүрэн бичиг”, “Монгол уран зохиолын дээж бичиг”, “Хуурдан хэлсэн сонгодог бүтээлийн чуулган” зэрэг бүтээлүүдийг найруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг нь бүх талаар үнэлэн сайшаасан байна. Хоёр өдрийн хурлаар эрдэмтэд монгол утга зохиол судлалын тухай олон янзаар илтгэл хийж ярилцсан бөгөөд бас Байрин баруун хошууны биет бус соёлын өвийн үзүүлэнтэй танилцаж судаллаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл