solongonews
Макаогийн шинэ засаг даргыг сонгов
2019-09-02 20:31
Энэ сарын 02-нд хэвлэгдсэн ”Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн албан мэдээ”-нд засаг даргын V сонгуулийн үр дүнгийн тухай онцгой бүсийн эцсийн давж заалдах шатны шүүхийн хянан баталсан шийдвэрийг нийтэлснээр, энэ удаагийн сонгуулийн ерөнхий бүртгэл дүн тодорхой болж, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн V засаг даргаар Хэ Ичэн сонгогдсон тухай зарласан байна.

08-р сарын 25-нд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргын V сонгууль болж, Хэ Ичэн цорын ганц нэр дэвшигчийн хувиар 392 санал буюу 98 хувийн саналаар онцгой бүсийн V засаг даргаар сонгогдсон байна. Хуулийн дагуу, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргын сонгуулийн ерөнхий бүртгэлийн комиссоос Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Эцсийн давж заалдах шатны шүүхэд ерөнхий бүртгэлийн дүнг хүлээлгэн өгч, Эцсийн давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх ёстой юм. 08-р сарын 27-нд Онцгой бүсийн Эцсийн давж заалдах шатны шүүхийн ерөнхийлөгч тус сонгуулийн үр дүнг баталсан байна.

Макаогийн тулгуур хуулийн дагуу, өргөн дэлгэр төлөөлөх чанартай засаг даргын сонгуулийн комиссоос хуулийн дагуу Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргыг сонгож, Төв засгийн газраас томилдог бөгөөд үүрэгт хугацаа нь 5 жил байдаг юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл