Хаврын төл тосох зангилаа үед орлоо. Сүүлийн өдрүүдэд Шилийхотын Булган сумын малчид төл тосох ажлын хажуугаар хаврын бэлчээр сэргээх ажилдаа бэлтгэнэ.
2016 оноос хойш Шилийнгол аймаг “Бог малыг цөөлж үхэр нэмэгдүүлэх” төрийн бодлого хэрэгжүүлэхээр дамжин цөөхөн нарийн мал аж ахуйн данс бодон мал маллах замаар замнаж, Хятадын махны хонины давуу тал болон өвөрмөц онцлогтой махны үхрийн аж үйлдвэрлэлийн бүсийг цогцлон, мал бэлчээрийн тэнцвэрийг баталснаар барахгүй малчин түмний орлогыг нэмэгдүүлж, тал нутгийн онцлогтой орчин үеийн мал аж ахуйн хөгжлийн замыг өлгөлөө. 2020 оны сүүлч болоход Шилийнгол аймгийн малын тоо “Арван хоёрдугаар таван жил”-ийн сүүлээс 2360 мянгаар хасагдаж, мал бэлчээрийн тэнцвэрийг үндсэндээ батлав.
2020 оны өвлөөс энэ жилийн 04-р сарын эх болтол Шилийнгол аймаг нийт 4285.7 мянган төл тоссон байна. Үүнд 460.8 мянган бод малын төл, 3824.9 мянган бог малын төл тосож, 2020 онтой харьцуулахад бод малын төл 61.7 мянгаар нэмэгдэж, бог малын төл харин 105.4 мянгаар хасагдсан байна.
