solongonews
Ши Жиньпин дарга Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод эмгэнэлийн цахилгаан илгээв
2018-12-25 10:32
Индонезийн Сунд хоолойд цунамийн гамшиг гарсан бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин12-р сарын 24-ний өдөр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод эмгэнэлийн цахилгаан илгээв.

      Эмгэнэлийн цахилгаандаа: Индонезийн Сунд хоолойд цунамийн гамшиг гарч, олон хүн эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгө хохирол учруулсныг дуулаад ихээр цочирдлоо. Миний бие Хятадын Засгийн газар болон ард түмнийг төлөөлж, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс танд болон танаар дамжуулж, Гамшгийн улмаас хохирогчдод, гэмтэж бэртсэн хүмүүс, гэр бүлүүдэд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна.

Индонез бол Хятадын найрсаг сайн хөрш, Индонезийн ард түмэн гамшигт өртсөнд бид ч адилхан зовон шаналж байна. Та болон улс орны засгийн газрын хүчтэй удирдлага дор Индонезийн ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэр орноо түргэн сэргээж чадна гэдэгт би итгэж байна гэж илэрхийлжээ.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл