
Ард түмний эрүүл мэнд нь үндэстний хөгжил болон улс орны хүчирхэг байдалд чухал бэлгэ тэмдэг болдог бөгөөд иргэдийн эрүүл мэндэд холбогдсон бодлогоо сайжруулж, ард түмэнд бүх талын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын эм эмнэлэг, эрүүл мэндийн дүрэм, эрүүл мэндийн баталгааны дүрэм болон эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний системийг иж бүрэн болгох, орчин үеийн эмнэлгийн удирдлагын дүрмийг бүрдүүлэхэд тустай.

Сүүлийн жилүүдэд Урадын дунд хошууны эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлт тасралтгүй гүнзгийрч, эм эмнэлэг, эрүүл мэндийн ажил хурдтай хөгжиж, иргэдийн эрүүл мэндийн түвшинд баталгаа хангажээ. Урадын дунд хошуу 61 сая юанийн хөрөнгө оруулж, Хятад, Монголын олон улсын нөхөрсөг эмнэлэг зэрэг эрүүл мэндийн салбарын 7 төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын талбай нийт 12 мянган кв.м хүрчээ. 23 сая юанийн хөрөнгө оруулж, эрүүл мэндийн байгууллагад Цөмийн соронзон резонансын багаж, DR, өнгөт ЭХО, Автомат биохимийн анализатор зэрэг тэргүүний тоног төхөөрөмжийг худалдан авч ажиллуулснаар эмчилгээний түвшин сайжирсан байна. Эрүүл мэндийн салбарын 64 мэргэжилтэн урин ажиллуулснаар эмчилгээний арга дээшилжээ. Хошууны хэмжээнд Төрийн өмчит эрүүл мэндийн салбарын байгууллага 36 байгаа бол сум, суурингийн эмнэлэг 14, хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний төв 6, эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн удирдлагын төв 12, баг тосгоны эрүүл мэндийн үйлчилгээний төв 49, хувийн эмнэлэг 54 байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд Урадын дунд хошуу үйлчилгээний иж бүрэн чадавх, Монгол, Хятад эм эмнэлгийн онцлогоор давуу тал ихтэй, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээний системийг байгуулахаар зорилт тавьж, эрүүл мэндийн салбарын бүх шатны үйлчилгээний чадавхын бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж байна. Монгол, Хятад эмнэлгийн ахмад мэргэжилтний чадвар туршлагаас илүү суралцах үйл ажиллагааг өрнүүлснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээ хийх тухай мэдлэг боловсрол өргөн хэмжээгээр тархан дэлгэрчээ. Эмч мэргэжилтнийг сургалтад илүү их хамруулж, мэргэжил дээшлүүлсэн бөгөөд мэргэжилтэн урьж ажиллуулснаар Монгол, Хятад эмнэлгийн Хятад эмчилгээний салбарын Тархины эмчилгээний салбар Өвөр Монголын зэрэглэлийн эрүүл мэндийн шинжилгээний чухал салбарын нэг нь болжээ.



