
Өнгөрөгч онд цахилгаан бараа бүтээгдэхүүний худалдаа хурдтай хөгжсөн. Энэ жил Хөххот цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжааг дэмжих бодлогоо эрчимжүүлж, улс орон алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүн, хөдөө орон нутгийн цахилгаан бараа бүтээгдэхүүний салбарын бодлого ар араасаа гарч ирж байна. Интернэтийн үйл ажиллагаанд түшиглэн хөгжсөн энэ салбар өнгөрсөн жил шинэ хөгжилтэй болсон. Хөххот хөгжлийн орчноо сайжруулан тулгуур системийг эрчимжүүлснээр цахилгаан бараа бүтээгдэхүүний салбар эрчимтэй хөгжиж байна.
Уламжлалт аж үйлдвэрлэл интернэт зүг чиглэж байна
Ноолуурыг “Зөөлөн алт” гэдэг. Энэхүү “Зөөлөн алт” олон жилийн туршид Хөххотын гол аж үйлдвэрлэлийн нэг болсоор ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд ноолуурын чанар муудсан, шинийг үүдэн бүтээх тал дээр дутмаг зэрэг шалтгаануудаас болж тодорхой өрсөлдөөнтэй тулгараад байгаа юм.
Цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжаа нэгэнтээ эдийн засгийн хөгжлийн гол урагшлах хүч болжээ. Түүнчлэн Хөххотын 300 гаруй ноолуурын компаний ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцээд байна. ZARA зэрэг хувцасны брэндийн ноолуурын бүтээгдэхүүн нь Хөххотын ноолуурын компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Гэвч өөрийн гэсэн брэнд хэт цөөн зэрэг шалтгаанаас Хөххотын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил удаашралтай байна. Үүнээс хойш Хөххот Тао Бо сайттай хамтран ноолуурын зах зээлийг нээх болно.
Хятад, Монголын улс алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжааны хурал
2015 онд интернэт худалдаа хөгжсөнөөр уламжлалт арилжаа хөгжлийн шинэ замаа олов. Интернэт арилжаа зүг чиглэсэн салбар бол ганц ноолуурын үйлдвэр биш юм.
Хөххотын цахилгаан бараа бүтээгдэхүүний хэрэглээ ихсэхийг дагаад үйлдвэр, газар тариалан, арилжаа худалдаа, даатгалын салбар, соёл жуулчлал, хот хөдөөгийн хэрэглээ, Или, Мэн Ниү, Дүн Гэ зэрэг уламжлалт групп олон аргаар интернэт арилжааны хэлбэрээр дэлгүүр ба онлайн дэлгүүрийн хамтын хөгжлийг урагшлууллаа.
Засгийн газрын бодлого хэрэгжиж, хөрөнгө мөнгөний тал дээр гүйцэд учир барааны зах зээлд гарах хурдыг нэмэгдүүлсэн байна. Да Мүчан, Лю Фүхо зэрэг Хятадын нэрт компаниуд интернэтээр бараа худалдан, үйлчилгээний цар хүрээгээ улам бүр тэлсэн юм.
Улс алсалсан цахилгаан барааны худалдааны хөгжил
Улс алсалсан цахилгаан барааны арилжаа нэлээд дорвитой хөгжиж байна. 2014 онд улс орон алсалсан цахилгаан барааны арилжаа эхэлсэн бол 2015 онд урагш ахиж дэвшсэн нэг жил боллоо.
Өвөр Монголын боомтын ерөнхий үйлчилгээ, боомтын хяналт шалгалтын төслийн ажилэхлэхийн зэрэгцээ Бай Та агаар аяллын боомт Хятадын нэрт улс алсалсан цахилгаан барааны компаниудыг ажиллуулж, улс орон алсалсан цахилгаан барааны үйлчилгээний систем бий болгосон байна. Хөххот 2015 онд Америк, Канад, БНСУ, Япон, Хонконг, Тайвань зэрэг улс орнуудаас ирсэн нийт 500 гаруй тонн шуудангийн захиалга хүлээж авчээ.
Үүнээс гадна Хөххот цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжааны систем бий болгож, ӨМӨЗО-ны анхдагч олон улсын шуудангийн газар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны газар, боомтын банк, Орос, Монгол руу нэвтрэх зэрэг улс алсалсан цахилгаан барааны арилжааны төслүүд хэрэгжүүлж байна. Хөххот нисэх онгоцны буудал, Эрээн, Манжуур боомт нь Монгол, Оростой хиллэж байдаг учир улс алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний ажилд бүрэн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Хятад, Монголын анхдугаар экспоны үеэр Хятад, Монголын цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжааны хурал Хөххотод болсон. Засгийн газрын дарга удирдлага, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид нэгэн дор цугларч, Өвөр Монголын улс алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжаанд тулгарч буй асуудал, боломж тохиолын талаар ярилцан судалгаа хийсэн байна. Тус удаагийн хурал нь Өвөр Монголын улс орон алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний хөгжилд шинэ өнгө төрх авчирсан юм.
Хөдөө орон нутгийн цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжаа хөгжиж байна
Өнгөрөгчон хөдөө орон нутагт цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжааны хөгжлийн жил байлаа. Онлайн бараа захиалга нь гагцхүү хотынхон л хэрэглэдэг бараа захиалгын хэлбэр бус, хөдөө орон нутгийнхан ч онлайнаар бараа захиалдаг болсон.
Хөххотын Хорингэр шяний иргэн:
- Уг нь онлайнаар хувцас захиалаад төвөөс өөрөө очиж авчирдаг. Замын зардал 60 юань. Одоо тосгонд онлайн үйлчилгээний төв нэвтэрснээсхойш онлайнаар бараа захиалахад саадгүй, маш сайн болсон гэж байлаа.
Өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд ӨМӨЗО-ны анхдагч хөдөө орон нутгийн онлайн төслийг Хорингэр шяньд эхлүүлсэн юм. Энэ төсөл хөдөө орон нутгийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, мэдээ мэдээллийн тал дээр оршин буй дутуу талыг нөхөн, хот хөдөөг холбож, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг хотын иргэдтэй адилхан хэмжээнд болгосон байна. 2015 онд Хорингэр шянь нь Худалдааны яам, Эдийн засгийн яамнаас Хятад улсын цахилгаан бараа бүтээгдэхүүн хөдөө орон нутагт орсон туршилтын газраар тогтоогдсон юм. Тус шяний зүгээс иргэдийн амьдралд туслах зорилгоор Али Баба групптэй хамтран төсөл хэрэгжүүлж, эхний алхамд 30 тосгонд нээлтээ хийсэн байна. Төсөлдөө гурван жилийн дотор 150 тосгон хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
Одоогоор Хятад улсын анхдагч хөдөө орон нутагт үйлчлэх 020 цахилгаан барааны үйлчилгээ Сайхан дүүрэгт үйлчилж байна. Үүнээс хойш иргэд тосгондоо байж байгаад экологийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломж нээгдсэнээс гадна Хятадын хаа нэгэн газрын бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах боломж бүрдсэн байна.
Иргэдийн орлого нэмэгдэж, тариалан үйлдвэрлэлд өөрчлөлт гарснаар хөдөө орон нутгийн цахилгаан барааны хөгжил эрчимтэй хөгжих боломжтой болсон. Хөххот энэхүү боломжийг ашиглан Хорингэр шянь зэрэг газарт цахилгаан барааны худалдааг хөгжүүлж байна. Одоогоор шяний зэрэглэлийн үйлчилгээний төв ашиглалтад орж, тосгоны зэрэглэлийн 30 үйлчилгээний төв нээн ажиллуулахын сацуу 5 сая юаний хөрөнгө оруулж, 5 хошуу шяньд 77 үйлчилгээний төв байгуулаад байна. Үүний зэрэгцээ хөдөө орон нутагт цахилгаан бараа бүтээгдэхүүний үйлчилгээний бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулан, цар хүрээг нь тэлж, онцлогтой цахилгаан бараа бүтээгдэхүүн худалдаалах үйлчилгээг сайжруулна.
