Өвөр Монголын “Бүс ба зам, гэрэлт аялал” Монгол Улс дахь ажиллагаа буюу Сүхбаатар аймгийн нүдэнд цагаа унах өвчтөнүүдэд үнэ төлбөргүйгээр хараа оруулах мэс заслын нээлтийн ёслол 09-р сарын 19-ний Өвөр Монгол Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд болов. ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг, Шилийнгол аймгийн Улаан загалмайн нийгэмлэг, Монгол Улсын Сүхбаатар аймгийн Улаан загалмайн нийгэмлэг, Цаожюй нүдний эмнэлгийн холбогдох хүмүүс, мөн Зүүн Үзэмчин хошууны нам засгийн удирдлага болон эмч сувилагч, өвчтөн ба өвчтөний гэрийн хүмүүс, Зүүн Үзэмчин хошууны Тулга халамжийн төвийн сайн дурынхан уг ёслолд оролцсон байна.

Мэдээгээр энэхүү удаагийн мэс заслын ажиллагаанаас өмнөхөн Зүүн Үзэмчин хошууны Улаан загалмайн нийгэмлэг нь гадаадад туслах эмчилгээний ангийг зохион байгуулж, Монгол Улсын Сүхбаатар аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгээр тухайн газрын 350 гаруй нүдэнд цагаа унах өвчтөнд мэс заслаас өмнөх үзлэг оношилгоо хийж өгчээ. 09-р сарын 18-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгаас хүрэлцэн ирсэн 38 өвчтөнд үнэ төлбөргүйгээр хараа оруулах мэс заслыг амжилттай хийж өгсөн байна.

Ёслолын үеэр Монгол Улсын Сүхбаатар аймгийн хариуцлагатай албаны хүн холбогдох хүмүүст Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдсаны 80 жилийн ойн алтан медаль болон Монгол Улсын Сүхбаатар аймгийн Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойн нэр хүндэт тэмдгийг гардуулж, Сүхбаатар аймгийн нүдэнд цагаа унах өвчтөнүүдэд гэрэл гэгээ авчирсан ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгийнхэн болон эмч сувилагчдад талархал илэрхийлсэн байна.

