solongonews
1.2 сая номын багтаамжтай номын сан нээгдлээ
2017-11-15 22:09
Номын хорхойтой, шимтэн сонирхдог хэн бүхний очих дуртай газрын нэг бол номын сан.

Энэ удаад Хятадад хамгийн томд тооцогдох номын сангийн дотоод засал, дизайны зургаас та бүхэнд хүргэж байна. Тус номын сан Хятадын Тяньжин хотод байрладаг бол таван давхар номын сан юм. 34000 метр квадрат талбайг бүхий “Бинхайн нүд” хэмээх энэхүү номын санд нийт 1,2 сая ном хадгалагдаж байгаа аж. Номын сангаар үйлчлүүлсэн хэн бүхэн дизайн, архитектурын шийдлийг гайхан шагшина. Байгууламжийг барихад нийт гурван жил зарцуулсан бөгөөд дотроо оффис, уншлагын танхим, амралтын өрөө, аудио өрөө гэх мэт сүүлийн үеийн бүхий л өрөө тасалгаануудыг шийдэж өгсөн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ,,,
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл