Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 30-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын тал Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Монголын нийгэм үргэлжлэн тогтвортой байж, эдийн засаг нь цэцэглэн хөгжихийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 30-нд Монголын Улсын сонгуулийн ерөнхий хорооны анх алхмын бүртгэлээр, МАН олон суудал эзэлсэн байна. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй хэлэхдээ,
Хятадын тал Монгол Улсын сонголтыг хүндэтгэж байна. Монголын нийгэм үргэлжлэн тогтвортой байж, эдийн засаг нь цэцэглэн хөгжихийг хүсэж байна. Хятадын тал Хятад, Монголын харилцааг чухалчилсаар ирсэн. Монголын талтай хамтаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
