solongonews
“Улаанбаатар номын баяр-2019”
2019-05-24 21:17
25 дахь удаагийн ”Улаанбаатар номын баяр-2019” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд 05-р сарын 23- ны өдөр эхэллээ.



        Номын баярын нээлтэд Монгол Улсын УИХ-ын гишүүн Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч, нэрт яруу найрагч Д.Урианхай, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд нар оролцов.
Номын баярыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн зохиолч, хэвлэлийн байгууллагыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ ивээн тэтгэж байна. Мэдээллийн түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, МСНЭ ажиллаж байгаа юм.

 

Энэ удаагийн номын баярын үзэсгэлэн худалдаанд ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож,"Мир ном" 20 хувь, "Интерном"-ын монгол хэл дээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, "Сэлэнгэ пресс" 30-70 хувь, "Соёмбо принтинг" 30-50 хувиар номоо хямдруулсан байв. Номын баяр гурван өдөр үргэлжлэх юм байна.

Зохиогч: Ц.Урантунгалаг Улаана
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл