Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслол 26-ны үдээс өмнө Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн компаний Далянь хот дахь үйлдвэрт боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Вань Чанлүн ёслолд оролцон үг хэлэв.
Хятад улс Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг 2013 оны 11-р сараас бие даан судалж эхэлсэн бөгөөд 2015 оны 3-р сараас усан боомтод үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Одоо нэгэнт хөлөг онгоцны үйлдвэрлэлийн ажил дуусаж, хөдөлгөх хүч, эрчим хүч зэрэг гол систем тоног төхөөрөмжүүдийг угсраад байгаа юм. Боомтоос хөдөлж ашиглалтад орох нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэлийн чухал ажлын нэг бөгөөд хятад улсын нисэх онгоц тээгч хөлөг онгоц бие дааж үйлдвэрлэх мэргэжил чухал дэвшилтэд хүрснийг харуулж байна.
