solongonews
Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгч Фернандес нар харилцан баярын цахилгаан илгээв
2022-02-19 11:51
Ши Жиньпин, Аргентины ерөнхийлөгч Фернандес нар Хятад, Аргентин дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн харилцан баярын цахилгаан илгээжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Аргентин улсын ерөнхийлөгч Фернандестай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 02-р сарын 19-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад, Аргентины найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Хагас зуун жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Аргентины харилцаа асар их ахиц дэвшил гаргаж, олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Цар тахлын эсрэг хоёр орны ард түмэн бие биедээ тусалж, Хятад Афганистаны найрамдлын шинэ хуудсыг бичлээ.

Саяхан ерөнхийлөгч Фернандес бид хоёр Бээжингийн Өвлийн олимпын үеэр уулзалт хийж, хоёр орны харилцааг хөгжүүлэх төлөвлөгөөг хамтран гаргаж, 2022 оны Хятад Аргентины найрамдал, хамтын ажиллагааны жилийг эхлүүлж байгааг зарласан. Би Хятад, Аргентины харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Фернандестай хамт Хятад, Аргентины хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна" гэжээ.

Фернандес илэрхийлэхдээ "Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд Аргентины ард түмэн баярлаж буйгаа илэрхийлье. Дипломат харилцаа тогтоосноос хойш Аргентин, Хятад хоёр орны соёл, технологи, эдийн засгийн солилцоо улам нягт болж байна. Аргентины засгийн газар болон ард түмэн цар тахлын эсрэг тэмцэх хүнд хэцүү цаг үед бие биедээ тусалж байгаад Хятадад чин сэтгэлээсээ талархаж байна. Би Ши Жиньпин даргатай хамтдаа Аргентин, Хятадын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны засгийн газар, ард түмний найрамдлыг цаашид бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл