solongonews
Юаний нөөц валютын статус нэмэгдэж байгаа нь Хятадын эдийн засгийн хүч чадал, сэтгэл татам байдлыг харуулж байна
2022-04-12 11:09
Олон улсын валютын сангаас хэдхэн хоногийн өмнө нийтэлсэн ”Валютын албан ёсны нөөцийн валютын бүрдэл (COFER)”-ийн мэдээгээр 2021 оны 4-р улиралд юанийн COFER дахь эзлэх хувь сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрсэн байна.

  Юаний олон улсын нөлөө үргэлжлэн нэмэгдэж байгаа нь Хятадын эдийн засаг олон улсын хамтын нийгэмлэгээс илүү "итгэлийн санал" авсныг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

       Эдийн засгийн уян хатан байдал нь юанийн олон улсын түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлдэг

  Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн бүтэц, бүс нутгийн төлөвлөлтийг тасралтгүй оновчтой болгож, өөрчлөлт нээлтээ гүнзгийрүүлснээр Хятадын эдийн засгийн үндэс суурь тасралтгүй сайжирч, хөгжлийн ололт амжилт нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, юанийн олон улсын түвшинд хүрэхэд хүчтэй дэмжлэг үзүүлэв.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 8.1 хувьд хүрч, эдийн засгийн нийт хэмжээ 114.4 их наяд юаньд хүрсэн байна.

Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Гуан-Яогийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Гү Чин-Ян хэлэхдээ, эрэлт багасах дарамтыг үл харгалзан Хятадын эдийн засаг дэлхийн хэмжээнд маш сайн гүйцэтгэлтэй хэвээр байгаа бөгөөд юанийг олон улсын түвшинд гаргах нь хөгжлийн асар их нөөц бололцоотой юм гэжээ.

Лондонгийн эзэн хааны коллежийн Хятадын хүрээлэнгийн Хятадын эдийн засгийн дэд профессор Кэ Ян хэлэхдээ, Хятадын эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй хөгжиж, Хятадын эдийн засгийн дэлхийн ач холбогдол тасралтгүй нэмэгдэж, Хятадын олон улсын худалдааны цар хүрээ өргөжихийн хэрээр юанийн ач холбогдол ч мөн адил нэмэгдэх болно гэжээ.

     Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь юанийн хэрэглээний цар хүрээг гүнзгийрүүлж, өргөжүүлж байна

    Хятад улс дэлхий дахинд интеграцчилагдан, хэдэн жил дараалан олон орны худалдааны чухал түнш болж, илүү олон улс орон юанийг валютын нөөцдөө оруулах болжээ.

2021 онд Хятад, Меконгийн таван орны худалдааны хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23 орчим хувиар өсчээ. Тайландын Касикорн банкны ахлах дэд ерөнхийлөгч Цай Вэйцай хэлэхдээ, Хятад улс олон улсын худалдааны системд улам чухал үүрэг гүйцэтгэхийн хэрээр илүү олон орон юанийн ханшийг валютын нөөцдөө оруулах нь гадаад валютын шаардлагагүй эрсдэлээс зайлсхийх болно.

  Хятад улс 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн мөртөө 2021 онд Хятад Африкийн хоёр талын худалдааны нийт хэмжээ 254.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35.3 хувиар өссөн юм. Танзанийн Дар-Эс-Саламын их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Хамфри Мосей хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум болон "Бүс ба зам" санаачилгад тулгуурлан Африкийн ихэнх орнууд Хятадтай илүү өргөн хүрээнд худалдаа хийж, юанийг бизнест түлхүү ашиглах болно.

Зимбабве дэх Хятад, Африкийн эдийн засаг, соёлын солилцооны судалгааны төвийн судлаач Дональд Рушабва хэлэхдээ, Хятад улс Африкийн олон оронтой үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээ байгуулсан бөгөөд цаашид Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд юань илүү чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй гэжээ.

   Валютын ханшийн тогтвортой байдал, эрсдэлийн эсрэг хүчтэй чадвар нь юанийн сонирхлыг нэмэгдүүлдэг

    Сүүлийн жилүүдэд юанийн ханшийн эрсдэлээс хамгаалах чадвар нэмэгдсээр байж, цар тахал, геополитикийн зөрчил зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр юанийн ханш боломжийн, тэнцвэртэй түвшинд үндсэндээ тогтвортой хэвээр байгаа нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй юанийн хөрөнгийн сонирхолыг нэмэгдүүлж байна.

Аргентины Ланусын үндэсний их сургуулийн профессор, Хятадын асуудал хариуцсан мэргэжилтэн Густаво-Жирардо хэлэхдээ, тодорхойгүй зүйлээр дүүрэн олон улсын нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа тул олон улсын хэмжээнд юанийн хүлээн зөвшөөрөлт нэмэгдэж, эрсдэлээс зайлсхийх чухал сонголт болж байна.  Бразилийн Варгас сангийн санхүүгийн шинжээч Шя Хуашэн Хятад улс бол Бразилийн худалдааны хамгийн том түнш байж, валютын нөөцийг төрөлжүүлэх, санхүүгийн эрсдэлийг төрөлжүүлэх үүднээс авч үзвэл, юанийн валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх нь ажил хэрэгч алхам юм гэж үзэж байна.

Хятадын асуудлыг судалдаг Саудын Арабын эдийн засагч Мохамед-Элсон юанийн хөрөнгийн нийт хэмжээ их мөртөө олон салбарыг хамарч байна гэж үзэж, мөн юаний хөрөнгийн хуваарилалт нь хөрөнгө оруулалтын багцын өгөөжийг сайжруулж, системийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулахад тустай гэжээ.

Чилийн Валпарайсогийн их сургуулийн Олон улсын бизнесийн сургуулийн декан Лизардо-Гомез хэлэхдээ, олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд юанийн олон улсын нөөц валют болох чадавхи тасралтгүй нэмэгдсээр байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/n1/2022/0410/c1004-32395375.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл