solongonews
Нэхмэлийн үйлдвэрүүд захиалга ихтэй байна
2021-05-06 21:02
Нэхмэлийн үйлдвэрүүд захиалга ихтэй байна.

Чиндао хотын Жимо дүүрэг дэх Жифа Групп ХХК-ийн ажилчид экспортын хувцас үйлдвэрлэж байна. /05-р сарын 05-ны өдөр/

Өнөө үед Шаньдүн мужийн Чиндао хотын Жимо дүүргийн нэхмэл, оёдлын үйлдвэрлэгчид дотоод, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн захиалгын хувцас хийн завгүй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Жимо дүүрэг нь уламжлалт нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн давуу талуудаа түшиглэн аж ахуйн нэгжүүдийн технологийн шинэчлэлийг түргэсгэх, аж үйлдвэрийн интернэтийн өөрчлөлтийг дэмжих, бие даасан брэндүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэргийг уриалан олон улсын болон дотоодын "хос эргэлт"-ийг нэвтрүүлжээ. Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл, борлуулалтын аль аль талын сайн хандлагыг бий болгосон бөгөөд бүтээгдэхүүнүүд дотооддоо төдийгүй дэлхийн олон улс орон, бүс нутагт сайн борлуулагдаж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл