Хятадын Хуа Нэн компани Төвөдийн Ярлунг Цангпогоор дайран өнгөрөх Пай Мө авто замын чухал хэсгийг тавьж 05 дугаар сарын 16-ны өдрийн 10:16 цагт ашиглалтад орлоо. Барилгын хугацаа анхны төлөвлөгөөнөөс 228 хоногийн өмнө хийгдсэн бөгөөд бараг 7 жилийн турш баригдаж буй Пай Мө авто зам нэвтэрлээ.

Уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалт 2 тэрбум юань (310 сая ам.доллар) давж, долоон жилийн хугацаа зарцуулжээ. 67 км урт энэ зам нь Төвөдийн Өөртөө Засах Орны зүүн өмнөд хэсгийн Линь Жы хотоор дайран өнгөрөх бөгөөд 6 мянга гаруй метрийн гүн хавцалд тавьсан зам юм.

Шинэ авто замын гол объект нь 2.1 км орчим урттай хонгил ажээ. Энэхүү хурдны замын ачаар Линь Жы хотоос Медог хошуу хүртэл туулах зам 346-аас 180 км болж багасах аж.




