solongonews
Хөдөө тосгоныг ингэж хөгжүүлж байна
2021-12-28 17:02
Хөдөө тосгоныг ингэж хөгжүүлж байна.

    ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаас баталсан тогтоолд бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн замаар гуйвшгүй замнана гэж онцлон тэмдэглэв. Хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх заавал явах зам бол хөдөө тосгоныг сэргээх явдал юм. Ядуурлаас ангижирсан Ниншя нь энэ жилээс сая тооны иргэдийг баян чинээлэг болгох, хот хөдөөгийн оршин суугчдын орлого, суурь боловсролын чанар, эрүүл мэндийг сайжруулах дөрвөн томоохон арга хэмжээг хэрэгжүүлснээр хөгжлийн шинэ уур амьсгал бүрэлдэж байна.

    1980-аад оноос хойш Ниншя 6 удаа их хэмжээний нүүдэл хийж 1 сая 230 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нүүдэл иргэдийн тоо тус бүс нутгийн хөдөө тосгоны хүн амын бараг тал хувийг эзэлж байна. Ниншягийн хөдөө тосгоныг сэргээх товчооны холбогдох ажилтан хэлэхдээ "Нүүдэл иргэдийн амьдралын суурь сул, бүс нутагт хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхгүй бол Ниншягийн хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлэх боломжгүй" гэжээ.

    Ийм учраас Ниншя нүүдэл иргэдийн амьдралд анхаарлаа хандуулж, аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжин, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх орон зайг өргөжүүлж байна. Энэ он гарснаас хойш Ниншя 5 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг сайжруулахад зарцуулсан бөгөөд эхний гурван улиралд тус бүс нутгийн нүүдэл иргэдийн нэг хүнд ногдох орлого 17.7 хувиар нэмэгдсэн байна. Хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогоос 5.8 пунктээр өндөр байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл