solongonews
Хятад Арабын 5 дахь экспогийн үеэр нийт 277 төсөлд гарын үсэг зурав
2021-08-20 15:54
Хятад, Арабын 5 дахь экспогийн үеэр нийт 277 төсөлд гарын үсэг зурав

Хятад, Арабын 5 дахь экспогийн төсөлд гарын үсэг зурах ёслол 20-ны өдөр Ниншягийн Хотон үндэстний өртөө засах орны Яргай хотод боллоо. Энэ удаагийн экспогийн үеэр нийт 277 төсөлд гарын үсэг зурсан бол хөрөнгө оруулалт, худалдааны нийт хэмжээ нь 156 тэрбум 670 сая гаруй юаньд хүрэх төлөвтэй байна. Өнөөдөр газар дээр нь 20 гаруй төсөлд гарын үсэг зурсан бөгөөд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 59 тэрбум 250 сая юаньд хүрч, хамтын ажиллагааны үр дүнгийн нийт 37.8 хувийг эзэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 277 төсөлд гарын үсэг зурснаар хөрөнгө оруулалтын 199 төсөлд 153.92 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, худалдааны 24 төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь нийт 2.75 тэрбум юаньд хүрчээ. Түүнчлэн бодлогын тайлан гаргаж, 54 санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тэгвэл гарын үсэг зурсан үр бүтэмжүүд нь цахим мэдээлэл, цэвэр эрчим хүч, шинэ материал, ногоон хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, "Интернэт + эм эмнэлэг эрүүл мэнд", аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг салбар, Ниншягийн томоохон 9 аж үйлдвэрийн хамтын ажиллагааны 154 төслийг хамарчээ. Үүний зэрэгцээ нийт хөрөнгө оруулалт нь 127.68 тэрбум юаньд хүрсэн нь хамтын ажиллагааны үр дүнгийн төслийн тоо, нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээр тус тус 55.6 хувь ба 81.5 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын цар хэмжээ их, технологийн түвшин өндөр, хөгжлийн хэтийн төлөв сайн зэрэг онцлогуудыг бүрдүүлжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл