Дэлхийн дунд сургуулийн сурагчдын 13 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний ОХУ дахь шийдвэрт тэмцээн болон Оросын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний 8-р тэмцээн 08 дугаар сарын 16-нд Москвад өндөрлөж, Москва, Сент-Петербург, Казань, Екатеринбург зэрэг хотын 16 оролцогч хятад хэлний ур чадвараа сорьжээ.

Цар тахлаас болж энэ удаагийн тэмцээн нь бодит тэмцээн болон цахим тэмцээн гэх хоёр хэлбэрийг уялдуулж, өөрийгөө танилцуулах, илтгэл тавих, ур чадвараа харуулах, Хятад, Оросын соёлын тухай мэдлэгийн уралдаан зэрэг дөрвөн үе дамжлагатай зохиогджээ. БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Боловсролын зөвлөх Цао Шихай хэлэхдээ: - Цар тахлын хүнд нөхцөлд ОХУ-ын хятад хэлний багш сурагчид “Хичээлээ зогсоосон ч сургалтаа зогсоохгүй, сурахаа зогсохгүй” байгаа шаргуу хатан зоригийг сайшааж байна гэжээ.

