БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын Засгийн газрын энэ жилийн “нөхөрлөл” нэрэмжит шагнал хүртсэн гадаадын тусгай мэргэжилтнүүдтэй 9 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийжээ. Тэрээр: - Хятадын Засгийн газар чөлөөтэй, багтаамжтай төрийн бодлогыг эрчимтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мэргэжилтэн урин ажиллуулах үүд хаалгыг улам нээлттэй болгоно гэж чухалчиллаа.

Хятадын Засгийн газрын “нөхөрлөл” нэрэмжит шагнал нь Хятадын Засгийн газраас шинэ үеийн бүтээн байгуулалт хийгээд өөрчлөлт нээлтийн үйл хэрэгт онцгой гавьяа зүтгэл үзүүлсэн гадаадын тусгай мэргэжилтэнд олгодог хамгийн өндөр шагнал юм. Энэ жил 18 улсын 50 мэргэжилтэн энэхүү шагналыг хүртжээ. Тэгвэл шагнал хүртсэн мэргэжилтнүүдийн хамгийн ахмад нь 80 настай байсан бол хамгийн залуу нь 33 настай байлаа.

