solongonews
2022 оны ядуурлаас ангижирсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ 30 саяас давах төлөвтэй байна
2022-01-19 10:45
2022 оны ядуурлаас ангижирсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ 30 саяас давах төлөвтэй байна.

Төвийн хөдөө орон нутгийн ажлын газрын орлогч дарга,Хятадын үндэсний хөдөө орон нутгийг сэргэн хөгжүүлэх товчооны дарга Лю Хуаньшинь 18-нд хэлэхдээ "2021 онд ядуурлаас ангижирсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ өнгөрсөн оны мөн үеэс 1 сая 260 мянгаар нэмэгдэж,нийт 31 сая 450 мянган хүн амд хүрч, цалингийн орлого 67.9 хувьд хүрчээ. Энэ нь ядуурлаас ангижирсан хүн амын дахин их хэмжээгээр ядууралд буцахаас урьдчилан сэргийлэхэд хүчтэй дэмжлэг болж байна" гэжээ.

Лю Хуаньшинь 18-нд болсон ядуурлыг бууруулах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний видео хурал дээр дээр ийнхүү мэдэгдлийг хийсэн байна. Хөдөлмөр эрхлэлт бол ядуурлаас буруулах ажлын ололт амжилтыг бэхжүүлэх хамгийн үндсэн арга зам юм.

Тэрээр муж хот хоорондын хөдөлмөр эрхлэлтийн талаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн эрчимжүүлж, Хятадын дунд болон баруун бүс нутгийн муж, өөртөө засах орнууд холбогдох төрийн бодлогын дэмжлэгтэйгээр ядуурлаас ангижирсан хүн амын муж хоорондын ажил хөдөлмөр эрхлэх хэмжээг тогтвортой байдлаар нэмэгдүүлэн тэлэх ёстой байж, зүүн бус нутгийн муж хотууд муж хоорондын ядуурлаас ангижирсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийг 2022 оны зүүн болон баруун бүс нутгийн хамтын ажиллагааны чухал агуулга,гол ажилд хамруулах ёстой байж, туслан дэмжих үүргээ гүйцэд биелүүлбэл зохино гэжээ.

Хот, хошуу хоорондын хөдөлмөрийн үйлчилгээний хамтын ажиллагааг судлан бэхжүүлж, ядуурлаас ангижирсан хүн амын мужийн дотор хошуу шяниас гадуур хөдөлмөр эрхлэх цар хүрээг тогтвортой нэмэгдүүлэхийг дэмжих шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийг онцлог үйлдвэрлэлээр дамжуулан дэмжиж, хөдөө орон нутгийн нийтийн халамжийн ажлын байрыг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цехүүдэд хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэхэд туслан, гамшиг буюу бусад шалтгаанаас ажил алдсан хүн амыг илүү ажлын байраар хангаж, бизнес эрхлэхийг дэмжих уялдаатай хөдөлмөр эрхлэлтийн арга бодлогын хэрэгжүүлэн, мөн ядуурлаас ангижирсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн нийт тоог тогтмол нэмэгдүүлэх талаар хичээн ажиллана гэжээ.

Зохиогч: ХӨҮ ШЮЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл