
Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн дадлагын оюутнуудын төгсөх ёслол 11-р сарын 07-ний өдөр Ордос хотын Отогийн Өмнөд хошууны Үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуульд явагдлаа.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн 25 оюутан Отогийн Өмнөд хошууны үндэстний Ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуульд 30 хоногийн хугацаатай дадлага хийв. Дадлагын хугацаандаа хичээл заах, хичээл сонсох зэргээр завгүй ажиллаж, басхүү сурагчдад уран сайхны тоглолт тоглож сонирхуулсан байна.

- “ Манай хоёр сургууль гар гараа хөтлөлцөн хил дамнасан дадлага боловсролын ажил явуулж байгаа нь ‘Нэг бүс нэг зам’-ын бүтээн байгуулалт болон Хятад, Монгол, Орос гурван улсын нөхөрсөг харьцааг харуулж байгаа юм. Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой залуучууд богино хугацаанд олон төрлийн мартагдашгүй дурсамж үлдээн хоёр улсын нөхөрсөг харилцааны удамшлыг нэн сайнаар бадруулж чадсанд итгэлтэй байна гэж Отогийн өмнөд хошууны үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуулийн захирал Наяантай ярьж байлаа.
- Бид нэг сарын дадлагаа маш утга агуулгатай өнгөрүүллээ. Өглөө босоод хүүхдүүдээ хичээлд нь оруулчихаад нэрсийг нь бүртгээд, дахин хичээл орж, үдэд бас амралгүй хичээлээ бэлтгэдэг. Үдээс хойшдоо бусад багш нарын хичээлийг сонсох ба хөдөлгөөний цагт хүүхдэд дуу бүжиг заадаг. Бид энд ирээд анги дааж авсан, эндэх хүүхэдтэйгээ маш их дасалцсан, багш гэдэг агуу зүйлийг эндээс анх мэдэрч байна. Таатай сайхан боломж тохируулж өгсөн Отогийн Өмнөд хошууны үндэстний ажил мэргэжлийн дээд зэрэглэлийн дунд сургуулийн бүх багш нартаа баярлалаа гэж оюутнууд салж ядсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Төгсөх ёслолд дадлагын оюутнуудын дадлагын үр бүтээмжийг нийтэлж, хоёр сургууль улам өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.


