ШХАБ харилцан итгэлцэж, хамтран ажилласны үндсэн дээр олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна гэжээ.
Энэ удаагийн “Шинэ эриний ШХАБ-ын шинэ хөгжил” Олон улсын зөвлөхүүдийн чуулга уулзалт бол ШХАБ-ын Чиндаогийн дээд чуулга уулзалтаас өмнөх Хятадын албаны талын зөвлөхүүдийн зохион байгуулж буй олон улсын дээд хэмжээний эрдэм шинжилгээний чуулга уулзалт юм. Хуралд оролцсон мэргэжилтэн: Хятад улс ээлжит дарга орны хувиар 2018 оны ШХАБ-ын XVIII удаагийн тэргүүн нарын хурлыг зохион байгуулах гол сэдвийн хүрээнд, “Шинэ эрин”, “Шинэ хөгжил”-ийн дагуу эдийн засгийн хөгжил, нээлттэй байх, хамтдаа ашиг олох, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, олон талын хамтын ажиллагаа, Шанхайн зориг санаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Бүс нутгийн хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлэх нь асуудлыг зохицуулах “түлхүүр” юм гэж хуралд оролцсон мэргэжилтнүүд санал нэгтэй үзжээ.
