solongonews
“Хятад, Монголын найрамдал” хятад дууны анхдугаар уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт болов
2018-11-04 19:36
“Хятад, Монголын найрамдал” хятад дууны анхдугаар уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт болов.

ХОУР ерөнхий зохион байгуулагчаар, ХОУР-гийн Зүүн Хойд Ази, Төв Азийн бүс нутгийн нэвтрүүлгийн төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУИС-ийн Күнзийн институт гүйцэтгэн зохион байгуулсан “Хятад, Монголын найрамдал” хятад дууны уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт 11-р сарын 03-нд Улаанбаатар хотын Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай болж өнгөрлөө. 

Эхний шатны шалгаруулалтаар шалгарч үлдсэн 30 оролцогч 2 дугаар шатны шалгаруулалтад авьяас чадвараа үзүүлж, ганцаарчилсан, хамтлаг, бүжигтэй зэрэг төрлөөр өрсөлдлөө. Тэд баялаг агуулгатай хятад дуунууд дуулж, үзэгчид халуун алга ташилтаар мялааж, хөгжөөн дэмжиж байлаа. Ширүүн өрсөлдөөний эцэст шилдэг 6 оролцогч тодорч, 1-р байранд Б.Анхзаяа, 2-р байранд О.Цолмон, Э.Анужин, 3-р байранд Л.Лхагвадорж, Н.Сумьяасүрэн, Л.Анхбаяр нар тус тус шалгарсан юм. Ерөнхий зохион байгуулагч, гүйцэтгэн зохион байгуулагчдаас 2 дугаар шатны шалгаруулалтад оролцсон бүх оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 

“Хятад, Монголын найрамдал” дууны уралдааныг 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үр дүнг ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хоёр улсын соёлын солилцоог өргөтгөн, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. 

Найрамдлын дууг хамтдаа дуулж, Хятад, Монгол хоёр улс соёлоороо харилцан бахархаж, дуу хөгжмөөр гүүр болгон, хоёр орны соёлын сэтгэлгээг улам ойртуулж, найрамдлын дууны уралдаанаар солилцоогоо нэмэгдүүлж, бие биенээсээ суралцан, найрамдал нөхөрлөлөө бэхжүүлж, мөн Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шилдэг төсөл болгон хөгжүүлэх зорилгоогоор ХОУР-гоос тус уралдааныг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү уралдааны тайлан тоглолт 11-р сарын 18-нд Монголын Хүүхдийн ордонд болох бөгөөд үүнд Хятад улсад зохион байгуулсан “Монгол дууг хэн сайн дуулах вэ” монгол дууны шалгаруулалтаар тунаж үлдсэн шилдэг 6 оролцогч Монголын шилдэг 6 оролцогчтой хамтдаа оролцон, ая дуугаа өргөх юм. 

ХОУР-гийн Монгол улс дахь салбарын захирал О.Дарамбазар, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзын институтийн Хятад талын захирал Бао Айдүн, МУБИС-ийн Боловсролын сургуулийн захирал Г.Цогзолмаа, Монгол Улсад ажиллаж байгаа хятад хэлний сайн дурын багш нарын үйл хэрэг хариуцсан дарга Юй Жяхуань, Хятад-Монголын Соёл, боловсролын сангийн дэд нарийн бичгийн дарга Фэн Дэхун, Монгол Улс дахь Фүжяний Бизнесийн холбооны дарга Лянь Дүншэн, Монгол Улс дахь Шанхайн Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дарга Янь Вэйминь, Шинь Жүнчи ХК-ийн ерөнхий захирал бөгөөд Монгол Улс дахь Шаньдүний Биенесийн холбооны дарга Ли Дачин, Монгол Улс дахь Дүн-Ян Бизнесийн холбооны дарга Жинь Жимин, Монгол Улсын JHDC ХХК-ийн ерөнхий захирал Жөү Жиньхүй, Хятадын Төмөр замын 4-р товчоо групп ХК-ийн ажлын хэсгийн дарга бөгөөд Монгол Улс дахь шинэ нисэхийн хурдны зам төслийн менежер Юань Чанжюнь, Монгол Улс дахь Ванши группийн ерөнхий захирал Ван Яньжи  зэрэг 300 гаруй хүн 2 дугаар шалгаруулалтыг үзсэн байна. 

Хятадын “Рэньминь Рибао” сонины Монгол дахь салбар, MҮОНРТ/MNB/, Монгол Улсын TV2 телевиз, Ийгл телевиз, NTV телевиз, UBS телевиз, МОНЦАМЭ агентлагийн “Монголын мэдээ” сонин, FM 92.1, FM102.5, FM107 зэрэг Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн байгуулага, сайтууд тус уралдааныг сурвалжлан мэдээллээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл