Арван дөрөвний өдөр дэлхийн нүүрстөрөгч бага ялгаруулах өдөр юм. Мөн өдөр Ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны 2 дахь бага хурал Бээжинд нээгдлээ. Хуралд оролцсон талууд 2015 оны эцсээр баталсан "Парисын хэлэлцээр", Хятадын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар гаргасан хүчин зүтгэлд үнэлгээ өгчээ. Хурлын үеэр, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жан Юн хэлэхдээ, Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Даруй "Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах удирдлагын заалт"-ыг түргэвчлэн боловсруулна гэжээ.
Энэ удаагийн хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар гаргасан хүчин зүтгэлийг сайшааж байгаагаа илэрхийллээ. Уур амьсгалын бодит төслийн үүсгэн байгуулагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газрын дарга Хелен Кларк нар хуралд оролцон үг хэлсэн байна.

Аль Гор, Хелен Кларк нар хэлэхдээ, Хятадын засгийн газар дэлхий дахинд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн. Хятадын ард түмэн ч энэхүү шинэ байдлыг олж хараад байна. Би ч Хятадын аж ахуйн нэгжийн эздэд талархаж байна. Тэд нарны хавтан, салхины эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй машин хэрэгсэл, зай, цахилгаан хөдөлгүүрт машин зэрэг бусад бүтээгдэхүүнийг хийж зах зээлд гаргасан, эдгээр бүтээгдэхүүн нь дэлхийн уур амьсгалын хямралтай тулахад маш чухал зүйлс юм гэжээ.
Дэлхийн эдийн засгийн цогцуудын гол гол удирдагч, тухайлбал Хятад улсын дарга, Америкийн ерөнхийлөгч нар 2015 оны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар маш үр ашигтай хамтран ажилласнаар "дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр", "Парисын хэлэлцээр"-ийн тохиролцоонд хүрэх явдалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. Өдгөө Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлж буй орон юм. Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахын тулд сүүлийн жилүүдэд, нэгж GDP-гийн өсөлтөөс бий болгох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын тухай зорилтын үүрэг хариуцлага, үнэлгээг чангатгах, нүүрстөрөгч багатай практикийн цэг байгуулах, эрчим хүчний бүтцийг чанаржуулах зэрэг олон арга бодлого хэрэгжүүлэв. 2015 онд Хятад улсын нэгж GDP-гийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын хэмжээ 5 жилийн өмнөхөөс 20 хувь орчим багасаж, 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар багассан байна. Энэ нь, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтоон барих 2020 оны зорилт, 2030 оны наана цаана хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтоон барих чадварыг оргилд нь хүргэхэд маш сайн үндэс суурийг тавьж өглөө.
Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Жан Юн, "13-р таван жил"-ийн хугацаа бол Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтоон барих 2020 он хүртэлх үйл ажиллагааны зорилтын зангилаа үе мөн. Иймээс Хятад улс цаашид аж үйлдвэрлэлүүд ногоон, нүүрстөрөгч багатай хөгжих, нүүрстөрөгч багатай хөгжлийн шинэ арга загварыг сүвэгчлэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хорогдуулах зах зээлжсэн шинэ тогтолцоо бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна. Үүнээс гадна "Нүүрстөрөгч ялгаруулах эрхийн арилжааны хяналт удирдлагын дүрэм" гаргах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Үг"Өдгөө бүх Хятадын нүүрстөрөгч ялгаруулах эрхийн арилжааны зах зээлийн байгуулалтын тулгуур зураг төсөл ид хийгдэж байна. Нефть хими, химийн аж үйлдвэр, барилгын материал, ган, өнгөт металл, цаасны үйлдвэрлэл, эрчим хүч, агаарын тээвэр зэрэг 8 салбарыг хамарсан бөгөөд эдгээр салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт бүх Хятадын нийт хэмжээний 40-50 хувийг эзэлдэг. Дараагийн шатанд бид нүүрстөрөгч ялгаруулах эрхийн арилжааны хяналт удирдлагын дүрэм, хэрэгжүүлэх нарийн ширийн тогтоол заалт гаргаж, бүх Хятадын нүүрстөрөгч ялгаруулах эрхийн арилжааны хууль тогтоолыг эрчимжүүлж, 2017 онд бүх Хятадын нүүрстөрөгч ялгаруулах эрхийн арилжааны зах зээл үйл ажиллагаагаа эхлүүлэхийг баталгаажуулах болно" гэж тэрээр тэмдэглэжээ.
Хятадын цагаарын өөрчлөлтийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч, Өөрчлөлт, Хөгжлийн Үндэсний Хорооны орлогч дарга асан Ше Жэньхуа хэлэхдээ, Хятад улсын нүүрстөрөгч бага ялгаруулах стратегийн дагуу 2050 он хүртэл төлөвлөгөө хийсэн, үүний дүнд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас ангижирсан хөгжлийн зорилтоо биелүүлэх болно гэлээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятадын эдийн засгийн хөгжилд эдийн засгийн өсөлтийн чанар ашгийг чухалчилж хөөцөлдөж байна. Хөгжлийн зам суваг нь нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай түвшинд аажмаар хүрэх явдал юм. Бид эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцээ байнга шилдэгжүүлэх явдлыг сулрашгүй баримтлан, эрчим хүч хэмнэх, эрчим хүчний баялгийн ашиглалтыг дээшлүүлэн, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж, бохидуулалтын гол гол бодисын ялгаруулалтын хэмжээг тогтоон багасгаж, орчин ахуйн байдлаа аажмаар сайжруулна. Үүний шууд үр дүн бол нүүрстөрөгчийн ялгаруулалт, ДНБ-ний өсөлтийн холбоосыг арилгаж, өндөр түвшинд хүрсний дараа, нүүрстөрөгчийн ялгаруулалтаас ангижирсан хөгжлийн түвшинд хүрэх болно. Энэ бол Хятад улс цаг агаарын өөрчлөлтөд хандах, "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд юу хийхийг харуулж байгаа юм" гэж тэрээр тэмдэглэжээ.
Хөгжиж буй орнуудад хөгжсөн орнуудын хөрөнгө мөнгө, технологи хоёр талаас туслалцаа үзүүлж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх явдал тулгамдсан шаардлагатай зүйл байсаар ирсэн билээ.
