solongonews
Хятадын сансрын нисгэгчид сансрын станцаас шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
2022-01-01 21:12
Хятадын сансрын нисгэгчид сансрын станцаас шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

   “Шинэ оны Бээжин-Хонгконг-Макаогийн Тяньгүн сансрын станцаар холбогдох үйл ажиллагаа” өнөөдөр буюу 2022 оны 01-р сарын 01-ний өдрийн үдээс хойш амжилттай боллоо.


   Энэхүү арга хэмжээг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар, Хонконгийн төв засгийн газрын харилцааны алба, Макаогийн төв засгийн газрын харилцааны алба, Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба, Хятадын Төв радио телевиз хамтран зохион байгуулж, гурван газар хурлын талбай хуваарилан зохицуулж, Тяньгүн сансрын станцтай шууд холбоо барьж, санал бодлоо солилцох хэлбэрээр зохион байгуулсан байна.

Арга хэмжээний үеэр Хятадын сансрын станцын гурван сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар Хятадын сансрын станцаас 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Улмаар Бээжин, Хонконг, Макаогийн залуу оюутнуудтай сансарт ажиллаж, амьдарч буй байдлаа хуваалцаж,санал бодлоо солилцсон байна.

2021 оны 10-р сарын 16-нд "Шэньжөү 13" сансрын хөлөг амжилттай хөөргөсөн нь Хятадын өнөөг хүртэлх хамгийн урт хугацаатай нисгэгчтэй сансар аяллын түүхийг бичсэн байжээ. Жай Жыган, Ван Япин, Е Гуанфу нар Тяньгун сансрын станцын үндсэн модулийн тойрог замд 6 сарын хугацаатай ажиллах болно.

Зохиогч: ЛИ ГҮӨЛИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn,huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл