Хятадын Аж Үйлдвэрийн Интернэт Сүлжээний Хүрээлэнгийн 19-ний өдөр нийтэлсэн “Хятадын аж үйлдвэрийн интернэт сүлжээний салбарын эдийн засгийн баримт бичиг 2020”-д 2019 онд Хятадын аж үйлдвэрийн интернэт сүлжээний салбарын нэмэгдсэн өртөг 3410 мянган тэрбум юаньд хүрч, 22.14 хувийн хурдаар нэмэгдсэн бөгөөд GDP-д эзлэх хувь 3.44-д хүрчээ. Энэ жилийн аж үйлдвэрийн интернэт сүлжээний өртгийн хэмжээ 3780 мянган тэрбум юаньд хүрэхээр төсөвлөж байна. Энэ нь улс ардын эдийн засгийн өндөр чанартай өсөлтийг хангаах чухал хүчин болж байгаа аж.
Одоогоор аж үйлдвэрийн интернэт сүлжээ нь үйлдвэрлэл, эрчим хүч, зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн олон салбартай нэгдүүлж, эдийн засгийн шинэ эрчим хүчтэй хөгжлийг бий болгож байгаа бөгөөд олон эдийн засгийн олон салбарууд дижитал шилжих ахиц хурдтай байна. Үүний хамт аж үйлдвэрийн интенэт сүлжээ нь улс ардын эдийн засгийн өсөлтийн шинэ хүчин болж байна. Нийтэлсэн бичиг баримтын дагуу 2017 он, 2018он, 2019 онд Хятадын аж үйлдвэрийн интернэт сүлжээний салбарын өртгийн нэмэгдэл нь GDPд эзлэх хувь нь тус тус 2.83, 3.04, 3.44 байж, 2018 он ба 2019 он дахь улс ардын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нэмэр нь 5.03 хувь ба 8.70 хувьд хүрч байна.
