solongonews
Хятад улс Фижид хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэв
2021-04-01 10:45
Хятадын Засгийн газар 03 дугаар сарын 30-ны өдөр гамшигт өртсөний дараа сэргээн босгоход нь туслах зорилгоор Фижи улсын Засгийн газарт ойролцоогоор 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.

   Фижи улсын Ерөнхий сайдын ажлын албанаас тухайн өдөр зохион байгуулсан ёслолын үеэр БНХАУ-аас Фижид суугаа Элчин сайд Чянь Бө Хятадын Засгийн газрыг төлөөлж, Фижийн Ерөнхий сайд Байнимарамад тусламжийг гардуулав.

Чянь Бө:

- Адилхан хөгжиж буй орны хувьд Хятадын Засгийн газар болон ард иргэд Фижийн гамшигт өртсөн бүс нутгийн ард түмний зовлонг чин сэтгэлээсээ мэдэрч байна. Фижи улсын Засгийн газрын удирдлага, олон талуудын туслалцаатайгаар гамшигт өртсөн бүс нутгийн ард иргэд байгалийн гамшгийн улмаас үүссэн түр зуурын бэрхшээлийг даван туулж, үзэсгэлэнтэй нутаг орноо маш хурдан сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл