
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дундад, Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийг сайшааж буйгаа илэрхийлээд, энэ нь 2015 онд зохиогдох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурал шинэ хэлэлцээрт хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан гэсэн байна.
Европын зөвлөлийн дарга Ван Ромпуй, Европын комиссын тэргүүн Жан-Клод Жункер хамтарсан мэдэгдэл гарган Дундад, Америк хоёр орны төрийн тэргүүн нар 2020 оноос хойших Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад хэрэгжүүлэх тус тусын үйл ажиллагааг зарлан нийтэлсэн явдлыг Европын Холбоо сайшаан дэмжиж байна гэжээ. Ван Ромпуй, Жүнкер нар мэдэгдэлдээ: -Европын комисс энэ оны 10-р сард "2030 оны уур амьсгал, эрчим хүчний бодлогын бүдүүвч загвар"-ыг баталсан юм. Одоогийн нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зоригтой хандаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг найдвартай өнийн хэлэлцээр тохиролцохыг бодолцох нь чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна.
/Эх сурвалж: http://mongol.cri.cn /
