solongonews
Суръяагийн жаргалтай амьдрал
2021-01-28 16:55
Суръяагийн жаргалтай амьдрал

    Давтагдсан зам шугам, давтагдсан зогсоол, давтагдсан үзэмж,  дахин давтагдашгүй өдөр хоног бүр хотын иргэдэд аялан зорчих ая тухтай байдлаар хангана...  "13-р таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд Өвөр Монголын хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүх талаар сайжруулж, босоо хэлбэрийн ерөнхийлсөн зам тээврийг хөгжүүлэн, бусад аяллын арга хэлбэр бүхий үр дүнтэй холболтыг хурдасгав. Мөн ерөнхий төлөвлөлтөд анхаарлаа хандуулах, тээврийн үр ашгийг дээшлүүлж, өндөр чанартай хөгжлийн шинэ гарцыг судлан хайсан юм.

   Миний өдөр тутмын амьдрал бол Хөххотын гудамжаар автобус жолоодож, завгүй яаран явж хүмүүсийг ажиглан, энэ хотод гарсан хурдтай өөрчлөлтүүдийг өөрийн нүдээр харж, сэтгэл зүрхээрээ мэдэрч явдаг юм.

Намайг Суръяа гэдэг. Өвөр Монголын төв хот болох Хөххотын автобусны жолооч. 13 дахь жилдээ ажиллаж байна. Автобусны салбарын хурдтай хөгжлийг биечлэн мэдэрсэн.

Анх ажиллаж эхлэхдээ гар аргаар ажлуулдаг байгалийн хийн машин жолоодож байсан юм, Эмэгтэй жолоочийн хувьд тэр маш хэцүү байсан. Гэхдээ одоо би цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, автомат хэлбэрийн автобус жолоодож байна. Өвөл, зуны улиралд агааржуулагчтай, зориулалтын автобусны замтай болохоор зорчигчдыг илүү хурдан, бохирдолгүй ногоон аяллаар хангаж байна. Үүнээс гадна,  өмнө нь  автобусны хуучин зам шугам л байсан бол одоо дөрвөн зүг найман зовхист нэвтрэх зам тээврийн сүлжээ, оюутны тусгай шугам, шөнийн тусгай шугам зэрэг нь   ихэнх иргэдийн аяллын хэрэгцээг илүү сайн хангаж байна.

    Автобусанд суухад төлбөрийн хэрэгсэл нь мөн эрс өөрчлөгдсөн байна. Өмнө нь бэлэн мөнгө ажиллуулж байсан болон сар бүрийн картаас одоогийн гар утсаар төлбөр төлөх хүртэл, эдгээр нь илүү тохиромжтой, илүү ухаалаг болж байна.

Олон жилийн туршид манай жолооч нарын цалин хөлс тасралтгүй сайжирч, миний амьдрал бас ихэд өөрчлөгдсөн. Би шинэ орон сууц худалдаж аваад хоёр нялх хүүхэдтэй боллоо. Гэр бүл минь маш их баяр жаргалтай байна. Хэдийгээр би өдөр бүр эрт гараад оройтож ирдэг ч гэр бүлийнхэн маань миний ажлыг дэмжиж байдаг. Энэ нь надад илүү тогтвортой ажиллах боломж олгодог.

  Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Өвөр Монгол хүн бүр хотын тээврийн байгууламжийн үр өгөөжийг эдэлж, мэдэрч байна. Хөххотод би бүх төрлийн тээврийн хэрэгслийн ая тухтай байдлыг мэдэрсэн. Метро, ​​хурдтай аялах зам гэх мэтчилэн хаашаа ч явсан хамаагүй тун амар, тохиромжтой, ая тухтай.

    Ирээдүйд хотын тээвэр илүү тохь тухтай, ухаалаг болж чадна гэж найдаж байна. Бид ч үйлчилгээний ухамсраа тасралтгүй дээшлүүлэх болно. Мөн хүйтэн, халуун, үүрийн гэгээ, үдшийн харанхуйгаас үл хамааран зорчигч бүрийг аюулгүй хүргэж өгөх болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : өмөс
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл