solongonews
Ли Кэчян Линь Жэн Юе-Ээ-г хүлээн авч уулзав
2017-12-15 17:10
Ли Кэчян Линь Жэн Юе-Ээ-г хүлээн авч уулзлаа.

15-нд Жүн Нань Хай төрийн зочид буудлын Зи Гуа Гэ  ордонд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ажлаа тайлагнахаар ирсэн Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе-Ээ-г хүлээн авч уулзан, Хонконгийн өнөөгийн байдал, онцгой бүсийн захиргааны ажлын тайланг сонссон  байна.

Ли Кэчян: Төв засгийн газар засаг дарга Линь Жэн Юе-Ээ  болон шинэ ээлжийн засгийн газрын ажлыг үнэлж байна. Төв засгийн газар “нэг улс  хоёр систем”, “Хонконгчууд өөрөө өөрийгөө удирдах", дээд хэмжээнд өөртөө засах  чиг шугамыг бүх талаар оновчтой, тууштай хэрэгжүүлж, үндсэн хууль, тулгар хуулийг чанд мөрдөж, Хонконгийн онцгой бүсийн захиргаа, засаг дарга Линь Жэн Юе-Ээ-гийн хуулийн засаглал явуулахыг бүх талаар дэмжиж, Хонконгийн урт удаан,  тогтвортой хөгжлийг дэмжинэ гэжээ.

Линь Жэн Юе-Ээ: Хонконгийн хөгжил улс орны хөгжил, төв  засгийн газрын дэмжлэгтэй шууд холбоотой. Цаашдаа улсын хөгжлийн чухал талд улам  сайн нэгдэж, банк санхүү, шинжлэх ухаан технологийн салбарт шинийг бүтээж, аж үйлдвэрийн шинэлэг хөгжлийг ахиулан, Хонконгийн оршин суугчдад эдийн засгийн хөгжлийн үр ашгийг хүртээж, Хонконгийн хөгжил дэвшлийг ахиулна  гэжээ.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл