solongonews
ӨМӨЗО-ны 70-н жилийн хөгжил
2017-08-07 21:08
Саяхан Оросын эрдэмтэд Синьхуа агентлагт ярилцлага өгөх үедээ ”ӨМӨЗО-ны 70-н жилийн хөгжлийн замнал гайхмаар амжилтад хүрсэн” гэж хэлсэн байна.

Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Энэ  бол Хятадын үндэстнүүдийн бодлогын агуу их ололт амжилтын биелэл, “Нэг бүс нэг  зам” бүтээн байгуулалт Өөртөө Засах Орныг хөгжлийн шинэ хүчээр сэлбэх болно  гэж онцолжээ.
- 70 жилийн туршид  ӨМӨЗО үндэстэн дамнасан хэлбэрээр асар их хөгжсөн гэж ОХУ-ын Ардын найрамдлын  их сургуулийн профессор Taфф Петровский хэлсэн байна. 
Өвөр Монгол өргөн уудам газар нутагтай, ашигт малтмал ихтэй, 70 жилийн туршид ер бусын хөгжлийн замналыг туулж ирсэн юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт Хятадын мужуудын дундаж түвшнээс илүү гарсан гэж тэрээр  онцолсон байна.

Өвөр Монгол олон үндэстэн ястантай. Өдгөө 55 үндэстэн  амьдарч байгаа бөгөөд 25 сая 110 мянга гаруй хүн амаас 5 сая 510 мянган үндэсний  цөөнх байна. Үүний 4 сая 620 мянга нь Монгол үндэстэн юм.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл