Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас санаачлан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Магистрын хүрээлэн, Монгол судлалын дээд сургуулиас хариуцан зохион байгуулсан Хятадын их дээд сургуулийн монгол хэл утга зохилын мэргэжлийн магистрын ангийн 4 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Шэн Лэ дүүрэгт болж, хуралд холбогдох удирдлага, эрдэмтэн, магистрант, докторантаас бүрдсэн 200 гаруй хүн оролцов.

Хуралд Хятад улсын 10 гаруй их дээд сургуулийн монгол хэл утга зохилын мэргэжлийн ангийн магистрант, докторантын 70 гаруй өгүүллийг дэвшүүлж, хэл шинжлэл ба сурвалж бичиг, эртний утга зохиол ба ардын аман зохиол, орчин одоо үеийн уран зохиол ба утга урлагийн ухаан гэх гурван хэсэгт хувааж эрдэм шинжилгээний яриа өрнүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд холбогдох судалгааны нэртэй мэргэжилтэнг урьж, шилдэг өгүүллийг шалгаруулж шагнан хөхүүлжээ. Тус эрдэм шинжилгээний хурал нь монгол хэл утга зохилын мэргэжлийн магистрын эрдэм шинжилгээний солилцоог ахиулж, эрдэм шинжилгээний хараагаа өргөтгөн, эрдэм шинжилгээний түвшин, шинийг санаачлах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хятадын их дээд сургуулийн монгол хэл утга зохилын мэргэжлийн магистрын ангийн эрдэм шинжилгээний хурал нь Хятадын монголоор хичээллэж байгаа их дээд сургуулийн холбогдох тусгай мэргэжлийн хамтран зохион байгуулсан магистрын эрдэм шинжилгээний солилцооны тавцан болно. Эхний гурван удаад Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохилын салбар, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Баруун хойдын үндэстний их сургуулийн Монгол үг хэл соёлын дээд сургууль санаачлан, жилд нэг удаа зохион байгуулжээ.
