solongonews
Цахим худалдааны логистик тасралтгүй хөгжиж байна
2024-05-08 19:29
Цахим худалдааны логистик тасралтгүй хөгжиж байна

04-р сарын 08-нд, Дөрөвдүгээр сарын цахим худалдааны логистикийн индексийг зарлав. Тус индекс хоёр сар дараалан өссөн байна. Үүний дотор хөдөө орон нутгийн цахим худалдааны логистик өнгөрсөн жилээс хурдацтай өсөөд байна. 

 Тайлан гарсан сард индекс 113.2 нэгж болж, өмнөх сараас 0.7 нэгжээр нэмэгдсэн. Энэ нь 2019 оны 12-р сараас хойш анх удаа 113 нэгжийг давсан үзүүлэлт юм. Салбар үзүүлэлтүүдийн дотроос худалдааны хэмжээ, логистикийн хүргэлт, гүйцэтгэл, сэтгэл ханамж, хүний нөөц, ачааллын индексүүд өмнөх сараас өссөн байна. 

 Тодруулбал, дөрөвдүгээр сард цахим худалдааны логистикийн худалдааны индекс 127.7 нэгж болж, өмнөх сараас 1.3 нэгжээр өссөн. Хөдөө орон нутгийн цахим худалдааны логистикийн худалдааны индекс 127.9 нэгж болж, өмнөх сараас 0.2 нэгжээр, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиас дээш өссөн. Логистикийн хүргэлтийн индекс 101.2 нэгж болж, өмнөх сараас 1.4 нэгжээр нэмэгдэж, хоёр сар дараалан өсч, 5 сарын дараа 100 нэгжээс дээш гарлаа. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл