solongonews
Хятад, Япон, БНСУ-ын үйлдвэр худалдааны чуулга уулзалт болов
2019-12-24 21:23
Хятад, Япон, БНСУ-ын үйлдвэр худалдааны чуулга уулзалт боллоо.

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 24-нд Сычуань мужийн Чэндү хотод БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин, Японы ерөнхий сайд Абе Шинзо нарын хамт БНХАУ, Япон, БНСУ-ын үйлдвэр, худалдааны чуулга уулзалтад оролцож үг хэлэв.

Ли Кэчян:

- Энэ онд БНХАУ, Япон, БНСУ хамтын ажиллагаагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, гүнзгий өөрчлөлт орж буй өнөө үед БНХАУ, Япон, БНСУ 20 жилийн өмнөх хамтын ажиллагаагаар Азийн санхүүгийн хямралыг даван туулж байсан зоригоо дайчлан, улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, аливаа сорилтын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авч, бүс нутаг болон дэлхийн хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулах ёстой гэж хэллээ.

Тэрээр мөн:

- Гурван тал бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын түвшнээ дээшлүүлэх ёстой. БНХАУ, Япон, БНСУ бол бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийг тууштай дэмжигч, өнгөрсөн сард тохиролцсон "Бангкокийн нийтлэг ойлголт"-ыг хэрэгжүүлэн, ирэх онд гэрээ хэлэлцээрийг албан ёсоор гарын үсэг зурахыг баталгаажуулах ёстой. Гурван тал БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг эртхэн бодит үр дүнд хүргэж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах ёстой. Гурван тал хамтран зүтгэж орчин үеийн үйлчилгээний салбарын шинэ өсөлтийг бий болгох ёстой. Хятад улс тасралтгүй нэмэгдэж буй асар том зах зээлтэй, ахмад настны асрамж, эрүүл мэнд, хүүхэд хүмүүжүүлэх үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хятад улс банк санхүүгийн салбарыг нээлттэй болгох, үнэт цаас, фьючерс, сан, даатгалын гадаад хувьцаанд тавих хязгаарлалтыг урьдчилан цуцлах ажлыг түргэсгэж байна. Энэ нь гурван орны өндөр наслалт, эрүүл мэнд, банк санхүүгийн тогтвортой байдал зэрэг салбарт тулгамдаж буй асуудалд хариу арга хэмжээ авах, хамтын хөгжилд ашигтай юм гэж хэлсэн юм.

    БНСУ, Японы удирдагчид:

- Өнөөгийн нөхцөл байдалд гурван тал давуу талаа ашиглан, дутаагаа нөхөж, аливаа сорилтын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авах ёстой. БНСУ, Япон улс Хятадын талтай хамт чөлөөт худалдааг хамгаалах, худалдааны саадыг арилгахад хүчин зүтгэж, аж ахуйн нэгжүүдэд шударга, эрх тэгш, төсөөлж болох бизнес орчин бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Гурван тал хамтран зүтгэж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрт эртхэн гарын үсэг зурж, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэсгэнэ. Гурван тал мөн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын боломжийг ашиглаж, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт инноваци, технологийн хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжлийн стратегиа холбон, бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшлийг баталгаажуулж, Азийн шинэ цаг үе, сайн сайхан ирээдүйг нээхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл