solongonews
Баруун бүсийн олон улсын яармагаар худалдааны үнэт гэрээнүүдийг байгуулжээ
2014-11-04 13:08
11-р сарын 3-нд Хятадын баруун бүсийн олон улсын 15-р яармаг өндөрлөлөө.

 

        Уг яармагаар 805 тэрбум 90 сая юаний өртөг бүхий хөрөнгө оруулалтын нийт 1067 төслийг байгуулж, 121 тэрбум юаний худалдаа хийсэн байна.

 Уг яармаг аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг дээшлүүлэх, худалдааны салбарын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн 2 үе шаттай явагджээ. Давхацсан тоогоор нийт 500 мянга гаруй хүн яармагийн үйл ажиллагааг үзэж сонирхжээ.

        Яармагт дэлхийн 98 улс орон, бүс нутгийн 60 мянга гаруй дотоод гадаадын зочид оролцож, Франц, Америк, Герман, Чех, Өмнөд Африк зэрэг 14 орон өөрийн павильоноо ажиллуулж, дотоод гадаадын 2951 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 108%-иар  нэмэгджээ.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл