solongonews
Жин хасахад тулгардаг асуултуудын хариултууд
2015-12-28 18:21
Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд 7 ба 14 хоног барьдаг дэглэмийг хэрэгжүүлээд хэрэггүй. Учир нь тэрхүү дэглэмүүдийг барьж байх явцдаа хүмүүс их өлдсөг. Дэглэмээ дуусахаар хүссэн зүйлүүдээ иддэг. Тэгэхээр та хий дэмий 7 хоног гарзадсан байгаа биз.
 
1. Хэчнээн их дасгал хийсэн ч хөлс гарахгүй юм. Би буруу хийгээд байгаа юмуу?
• Хүн бүрийн бие организм өөр. Хөлсөрхүү хүн байхад ямар ч хөлс гардаггүй хүн гэж бас байдаг. Та 30мин гүйлээ гэж бодъё. Таны хөлс гараагүй ч хөлс нь дусалж байгаа хүнтэй адилхан л калори шатаж байгаа. Тийм учраас санаа зоволтгүй дасгалаа тууштай хийгээрэй.
2. 7 хоногт 10кг хасах гэсэн юм. Ямар дэглэм барьвал зүгээр вэ?
• Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд 7 ба 14 хоног барьдаг дэглэмийг хэрэгжүүлээд хэрэггүй. Учир нь тэрхүү дэглэмүүдийг барьж байх явцдаа хүмүүс их өлдсөг. Дэглэмээ дуусахаар хүссэн зүйлүүдээ иддэг. Тэгэхээр та хий дэмий 7 хоног гарзадсан байгаа биз. Харин дэглэм барихынхаа оронд зөв хооллоод сурах хэрэгтэй. 
 
Та дасгал хийж байгаа ч гэсэн хамаагүй идээд байвал хичнээн их хөлсөө гаргах чинь турахад огтхон ч нөлөөлөхгүй.
 
3. Хөлний дасгал хийхэд шилбэний булчин томроод байна яах вэ?
• Энэхүү асуулт 2 хариулттай. 
1. Хүн дасгал хийж эхлэхэд хүний булчингуудад хөөлт явагддаг. Булчин хэсэг томорч байгаад аяндаа өөрөө жижигсээд таны хүссэн үр дүнг үзүүлж эхлэнэ. 
2.  Дасгалаа буруу хийвэл булчин буруу хөгжинө. Тийм учраас та гэртээ хийж байгаа бол WWW.YOUTUBE.COM сайтаас бичлэг сайн үзэх хэрэгтэй. Фитнессд явж байгаа бол багшаасаа сайн асуугаарай. 
4. Би хичнээн их дасгал хийж хөлсөө гаргаж байгаа ч гэсэн огт турахгүй юм. Яах вэ?
• Та дасгал хийж байгаа ч гэсэн хамаагүй идээд байвал хичнээн их хөлсөө гаргах чинь турахад огтхон ч нөлөөлөхгүй. Сайхан биетэй болоход 80% хооллолт, 20% дасгал хөдөлгөөн чухал. Хоолоо зөв сонгож хэрэглээрэй. 
5. Хоолны  дэглэм хэзээнээс үр дүнгээ өгөх бол?
• Хүн бүрийн бие организм өөр. Магадгүй Зулаа барьж эхлээд л турсан харин та барьж эхлээд 3 хонож байгаа ч турахгүй байж магадгүй. Битгий санаа зовоорой 4 дэх өдрөөс таны жин хасагдах болно. 
6. Дасгал хийж байгаа ч миний жин хасагдахгүй, турахгүй байх юм. Яах вэ?
• Хүнд кг-аас илүү галбир гэдэг зүйл чухал. Жин хасагдахгүй болохоор турахгүй байна гэсэн үг огтхон ч биш. Хэрвээ та үнэхээр зөв хооллоод дасгал сургуулилт шаргуу хийж байгаа бол өөрийгөө шалднаар нь толинд хараад үзээрэй. Таны бие заавал өөрчлөгдсөн байх болно. Жин хасагдахгүй байна гээд битгий гутраарай. 
 
Та бүхэнд ч гэсэн турах талаар асуух асуултууд , зөв хооллолт , дасгалын талаар мэдэхгүй зүйл байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 
Нийтлэгч: Гоо
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл