solongonews
Хятад улс нээлттэй байдлаа нэн өндөр түвшинд өргөжүүлнэ
2020-10-30 21:59
Хятад улс нээлттэй байдлаа нэн өндөр түвшинд өргөжүүлнэ.

    ХКН-ын Төв хорооны санхүүгийн зөвлөлийн албаны дэд дарга Хань Вэньшю 10-р сарын 30-нд Бээжинд хотноо:

- Хятад улс хөгжлийн шинэ төлөв байдлыг цогцлоон байгуулахад улсын дотоод, олон улсын давхар эргэлтийг чухалчилж байна. Нээлттэй байдлаа нэн өндөр түвшинд өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай компаний зах зээлд орох зөвшөөрлийн босгыг өргөжүүлэн, Хятад улсыг олон улсын чанарлаг хүчин зүйлийн нөөцийг татах асар их татах хүчний талбар болгож, гадаадын бизнес нэгж хөрөнгө оруулан үйлс бүтээх боломжийн газар болгох хэрэгтэй гэж хэллээ. 

Хань Вэньшю мөн цааш нь:

- Энэ бол Хятад улсын санаачилгатай арга хэмжээ. Харин идэвхгүй хариу үйлдэл биш, урт хугацааны стратеги, харин түр хэрэгжүүлэх төлөвлөгөө биш юм. Өдгөө эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд нүүрлэж, ганц талт үзэл, ивээх үзэл толгой өндийн, "COVID-19 " цар тахал өргөн хүрээний, алс хэтийн нөлөө үзүүлж, уламжлалт олон улсын эдийн засгийн эргэлт илэрхий суларч, саад бэрхшээлтэй тулгарч байна. Үүний зэрэгцээ том гүрнүүдийн эдийн засгийн нэгэн нийтлэг онцлог бол улсын дотоодын эргэлт юм. Хятад улс дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болсны хувьд бусад том гүрнүүдийн эдийн засгийн адил улсын дотоодын нийлүүлэлт болон дотоодын эрэлт хэрэгцээ эдийн засгийн эргэлтэд гол хөшүүргийн үүрэг гүйцэтгэж байна гэж хэлсэн байна.

Тоо бүртгэлээс үзэхэд Хятад улсын гадаад худалдаанд түшиглэх хэмжээ, тухайлбал гадаад худалдааны импорт, экспортын ерөнхий хэмжээ болон ДНБ хоорондын харьцаа, өмнө нь 60 хувиас дээгүүр байсан нь буураад өдгөө 30 гаруй хувьд хүрэв. Улсын дотоодын эрэлт хэрэгцээнээс эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр зонхилохдоо 90 хувиас давж, зарим жилүүдэд 100 хувиас давж байна. Хятадын эдийн засгийн өсөлт явах тусмаа улсын дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтад түшиглэдэг болж байна.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл