solongonews
Токиогийн Олимпын нээлтэд 950 гаруй хүн оролцоно
2021-07-22 16:13
Токиогийн Олимпын нээлтэд 950 гаруй хүн оролцоно.

07-р сарын 21-нд Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр Токиогийн Олимпын зохион байгуулах хороо 21-нд наадмын нээлтийн ёслолд оролцох хүмүүсийн талаар мэдээлэхдээ, Олимпын наадмын нээлтэд 950 гаруй хүн оролцох төлөвтэй байна. 10 мянга орчим хүн оролцох төлөвлөгөө гаргаж байсан боловч үзэгчгүй наадам зохио байгуулах шаардлагын дагуу Токиогийн Олимпын Хороо болон Олон Улсын Олимпын Хороо зөвшилцсөний эцэст үзэгчээ сонгож оролцуулахаар шийдсэн байна гэжээ.

Токиогийн Олимпын Хороог зохион байгуулах комисс мэдэгдэхдээ, нээлтэд оролцох хүмүүсийг эцэслэн шийдээгүй байгаа, оролцогчдын тоо багасгаж магадгүй гэжээ.

Эх сурвалжаас үзвэл Олимпын нээлтийн ёслолд оролцох хүмүүсийн дунд Японы 150 гаруй төлөөлөгч багтаж байна. Үлдсэн 800 гаруй нь Олон Улсын Олимпын Хорооны гишүүд, улс орнуудын удирдагч, Олон улсын Бие даасан спортын холбоо, Бүс нутгийн олимпын хорооны төлөөлөгч болон ирэх Олимпын наадмыг зохион байгуулах хотын холбогдох төлөөлөл, телевиз, ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл зэрэг гадаадын иргэд болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл