solongonews
Үндэстний соёлоороо бахархсан хүүхдийн наадам
2018-08-15 16:50
Үндэстний соёлоороо бахархсан хүүхдийн наадам

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Хаянхярваа аялал жуулчлалын дүүрэг дэх “Отор үндэстний соёл иргэншлийн хүрээлэн”-д “Нахиа”-ын нэрэмжит тав дахь удаагийн багачууд хүүхдийн бөхийн наадам боллоо.

Энэ удаагийн наадмыг Хөвөөт шар хошууны “Отор” үндэстний соёл иргэншлийн үйлчилгээний ХК голлон зохион байгуулж, Хөвөөт шар хошууны “Тэнүүн” соёл медиа ХК, “Ялалт” өвс бордооны хангалтын хоршоо, “Хүрэл” тариалан мал аж ахуйн хөгжлийн ХК хамтран зохион байгуулсан бол Хөвөөт шар хошууны “Мэнд” шинжилгээ худалдааны ХК ивээн тэтгэжээ.

Наадамд 64 бяцхан бөх зодоглож, “Хорчин өсвөр багачуудын бөхийн клуб”-ын Өрлөг тэргүүлж, Хөвөөт шар хошууны Нутаг үзүүрлэсэн байна. Охидын шагайн тэмцээнд 16 хүүхэд өрсөлдөж Хөвөөт шар хошууны Эелсэг түрүүлжээ.  

Энэхүү наадам нь 2013 онд анх зохион байгуулснаас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон төдийгүй хүүхдийн 128 бөхийн тэмцээн зохион байгуулсаар ирсэн юм. Мөн наадмын үеэр сүү цацлын ёслол, язгуур хөгжим урлагийн тоглолт, ахмадуудын бөхийн барилдаан зэрэг агуулгыг нэмж, үндэстний соёл бахархлаар хүүхэд багачуудаа урамшуулан  хүмүүжүүлэхийг зорьдог болно. Ийнхүү хүүхдийн бөхийн наадам нь зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа нэр нөлөө нь тэлж, зөвхөн Шилийнгол аймаг төдийгүй Улаанхад, Тунляо хот зэрэг газруудаас ч бяцхан бөхчүүд тус наадмыг зорин ирэх болсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл