Хятадын Чуаньжөү-Оросын Алс Дорнодын далайн зам 15-ны өдөр нээгдэв. Энэ нь 01-р сард "Чуаньжөү-Москва" Хятад-Европ чиглэлийн галт тэргийг анх удаа хөдөлгөсний дараагаар энэ онд хилийн чанад дахь хятадуудын өлгий нутаг Чуаньжөү хот Европ руу нээсэн гадаад худалдааны хоёр дахь зам юм.

Мөн өдөр 12 TEU ачаа ачсан Панамын чингэлэг хөлөг онгоц Чуаньжөү боомтын Шыхү боомтоос аажуухан хөдөлж, Оросын Владивостокыг зорив. Экспортолсон бараа нь цахилгаан мотор, сэлүүрт машин, механик эд анги, арчигч гэх мэт "Чуаньжөү хотод үйлдвэрлэсэн" аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ажээ.
Уг далайн зам шугамын ажлыг гүйцэтгэх тал, Уордфилд Шипинг (Хонг Конг) ХХК-ийн ерөнхий менежер Ю Ян сэтгүүлчдэд хэлэхдээ, шинэ зам шугам нь хоёр долоо хоногт нэг удаа бөгөөд бараа нь Шыхү боомтоос Владивосток хүртэл 6 хоног л хэрэглэнэ. Дараа нь дахин төмөр замаар дамжуулж, 24 хоногийн дотор Санкт-Петербургт хүрч болно.

- Шинэ зам нь хангалттай зайтай, богино хугацааны аялал, тогтвортой цаг хугацаатай, холбогдох журам нь хуурай замын тээврээс хялбар бөгөөд Чуаньжөүгийн гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлох илүү олон маршрутын сонголттой болсон гэжээ.
Чуаньжөү бол Хятадын хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортолдог томоохон хот юм. Эдгээрээс нэхмэл, хувцас, гутал болон бусад хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний жилийн экспортын хэмжээ 100 тэрбум юаниас давсан байна.Сүүлийн жилүүдэд Орос улс аажмаар Европ руу экспортолж буй Чуаньжөүгийн бүтээгдэхүүний чухал дамжин өнгөрөх цэг болж байна.
