solongonews
Хятадын үйлчилгээний экспорт импортын өсөлт хурдтай байна
2018-06-06 22:32
Энэ оны 01-ээс 04-р сард Хятадын экспорт импортын ерөнхий өртөг 1665.35 тэрбум юаньд хүрсэн нь мөн үеэс 11.9 хувиар нэмэгдсэн байна.

Экспортын өртөг нь 552.61 тэрбум юаньд хүрсэн нь мөн үеэс 13 хувиар нэмэгдсэн бол импортын өртөг нь 1112.74 тэрбум юаньд хүрсэн нь 11.4 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү экспорт импортын онцлог:

Нэг. Үйлчилгээний импорт болон экспортын өсөлт өндөр хэвээр байсан бөгөөд энэ жил өсөлтийн хурд шинэ түвшинд хүрчээ.

Хоёр. Үйлчилгээний экспортын хурд нь импортынхоос хурдан байна. Өнгөрсөн жил үйлчилгээний экспорт өссөн нь импортоос хурдан бөгөөд энэ оны 01-ээс 04-р сарын хооронд энэ чиг хандлагыг үргэлжлүүлж, үйлчилгээний экспортын өсөлтийн 13 хувьд хүрчээ.

Гурав. Шинээр бий болсон үйлчилгээний экспорт нь нийт үйлчилгээний экспортын 50 хувийг эзэлж байна.

01-р сараас 04-р сар хүртэл шинээр гарч ирж буй үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 547.79 тэрбум юаньд хүрч, 18.7 хувиар өссөн нь нийт импорт, экспортын бүтээгдэхүүний 32.9 хувийг эзэлж байна. 

Дөрөв. Уламжлалт үйлчилгээний экспорт импортын өсөлт хурдтай хөгжиж байна. 01-ээс 04-р сар хүртэл аялал, тээвэр, барилга зэрэг уламжлалт үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 1104.9 тэрбум юаньд хүрч, 8.7 хувиар нэмэгдсэн байна.

Тодруулбал: - Аялал жуулчлалын импорт, экспортын хэмжээ 696.75 тэрбум юаньд хүрч, 8.3 хувиар өссөн бол барилгын импорт, экспортын хэмжээ 78.33 тэрбум юаньд хүрч, 14.6 хувиар өссөн байна. Тээврийн үйлчилгээний өсөлт нь 295.51 тэрбум юань буюу 11.7 хувиар өссөн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл