solongonews
ДЭМБ-ын ”КОВИД-19”-ийн эсрэг ”Эв санааны нэгдэл тест+” төсөлд гурван эмийг хамруулжээ
2021-08-13 10:20
ДЭМБ-ын ”КОВИД-19”-ийн эсрэг ”Эв санааны нэгдэл тест+” төсөлд гурван эмийг хамруулжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ сарын11-ний өдөр "Эв санааны нэгдэл тест+" төсөл нь "КОВИД-19" тахлын улмаар эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийг сонгон хамруулж, Artesunate, imatinib, infliximab гурван төрлийн эмийн эмчилгээний үр нөлөөг баталгаажуулсан байна.

Уг гурван эмийг тусгай мэргэжлийн баг сонгож авсан бөгөөд "КОВИД-19" тахлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулах боломжтой гэж ДЭМБ-аас мөн өдөр мэдэгдэл гаргажээ. Эдгээрийг өмнө нь бусад өвчний шинж тэмдгүүдийг эмчлэхэд ашиглаж байсан. Artesunate-ийг хүнд хэлбэрийн хумхаа өвчнийг эмчлэхэд ашигладаг бол imatinib-ийг зарим хорт хавдрыг эмчлэхэд, infliximab-ийг Кроны өвчин, ревматоид артрит гэх мэт дархлааны системийг эмчлэхэд ашигладаг.

2020 оны 03 дугаар сард ДЭМБ-аас "Эв санааны нэгдэл тест" төслийг эхлүүлсэн бөгөөд энэ нь янз бүрийн эм, эмийн хослолын аюулгүй байдал, үр нөлөөг харьцуулж, "КОВИД-19" тахлын эсрэг үр дүнтэй эмчилгээг аль болох хурдан олох зорилготой юм. Энэхүү төсөлд Ремдесивир, гидроксихлорохин, лопинавир, интерферон гэсэн дөрвөн эмийг нэгэнт баталгаажуулсан ч "КОВИД-19" тахалд өртсөн өвчтөнүүдийн эмчилгээнд төдийлөн их нөлөөлдөггүй гэж дүгнэжээ.

"Эв санааны нэгдэл тест" төслийн шинэ нэгэн ээлжийг "Эв санааны нэгдэл тест+" гэж нэрлэсэн бөгөөд үүнд 52 улс орон, бүс нутгийн 600 гаруй эмнэлэг хамрагдсан байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл