Энэ сарын 16-нд Чэндүгийн оюутны спортын наадмын гүйцэтгэх хорооноос сэтгүүлчийн мэдээлснээр, Дэлхийн оюутны зуны спортын XXXI наадмын дууны цуглуулгын ажил эхэлж, бүх дэлхийд хандан зарлажээ.
Эх сурвалжид мэдээлснээр, бүх дэлхийгээс цуглуулсан дууг оюутны спортын наадмын албан сайтад нийтлэх юм байна. Үүнд эцсийн байдлаар шалгарсан оюутны спортын наадмын сүлд дууг нээлт, хаалтын ёслол, наадмын бамбарын дамжуулалт, сайн дурынхны үйлчилгээ, оюутны спортын наадмын тэмцээн зэрэг олон үзэгдэлд өргөнөөр ашиглах бөгөөд дэлхийн хэмжээнд сурталчлах болно.
Уг ажиллагаанд тэргүүн байр, хоёрдугаар байр, гуравдугаар байранд тус бүр нэг нэр тодруулах бөгөөд шагналын мөнгө нь тус бүр 80 мянга, 40 мянга, 20 мянган юань юм байна. Мөн шилдэгт шалгарсан 7 нэрийг тодруулах бөгөөд шагналын мөнгө нь тус бүр 10 мянган юань юм байна.
