Хятад, Монгол хоёр орны уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд 09-р сарын 24-нд БНХАУ-ын ТӨЗО-ны гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг Лхас хотноо "Төвд анагаах ухааны тухай Хятад-Монголын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг"-ийг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
ТӨЗО-ны Төвд анагаахын эмнэлгийн гурван мэргэжилтэн "Төвд анагаах ухаан болон Төвд зурхайн харилцаа холбоо", "Төвд эм заслын түүх болон үндсэн онол", "Таван рашаан заслын эмчилгээ" гэсэн тусгай сэдвээр илтгэл хийв. Монгол Улсын Манба-Дацан уламжлалт эмнэлэг сургалтын төвийн захирал, МУ-ын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж болон Оточ Маарамба Их Сургуулийн эмч, оюутны 200 орчим төлөөлөл хэлэлцүүлэгт цахимаар оролцов.

Хэлэлцүүлгийн эцэст илтгэл хийсэн гурван эмч төвд зурхай, төвд анагаах ухаан, дэвтээлэг засал зэрэг холбогдох сэдвээр Монголын талын мэргэжил нэгтнүүдийн асуултад хариулав.



