Хятадын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцсон Их 7-гийн Гадаад хэргийн сайд нарын мэдэгдлийн талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 06-ны өдөр:
- Их 7-ийн гадаад хэргийн сайд нар Хятадыг баримтгүйгээр буруутгаж, түүхийг ухруулсан бүлэглэлийн улс төр хийж байгаа нь Хятадын бүрэн эрхэд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг бөгөөд олон улсын харилцааны хэм хэмжээг зүй бусаар эвдэж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх цаг үеийн чиг хандлагаас зөрчиж байгаа явдал юм. Хятадын тал үүнийг хатуу зэмлэн буруушааж байна гэсэн байна.
Их 7-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар саяхан мэдэгдэл гаргаж, Шиньжян, Төвд, Хонконгтой холбоотой асуудлууд, Дорнод тэнгис, Өмнөд тэнгисийн нөхцөл байдалд анхаарал хандуулсан Тайвань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хуралд оролцохыг дэмжинэ гэсэн байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 06-ны өдрийн ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр:
- Шиньжян, Төвд, Хонконгийн асуудал бол Хятад улсын дотоодын үйл хэрэг юм. Хятад улс Дяо Юй Дао арал ба түүний харьяа арлууд, Өмнөд тэнгисийн арлууд ба тэдгээрийн ойролцоох бүс дэх бүрэн эрх, эрх ашиг нь бүрэн үндэслэл баримттай. Хятадын Тайвань Олон улсын байгууллага, бүрэн эрхт улс орнуудаас бүрдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудлыг эрхбиш нэг Хятад улсын зарчмын дагуу шийдвэрлэнэ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол, ДЭМБ-ын 25.1 дугаар тогтоолоор баталсан чухал зарчим юм гэж хэлсэн байна.
