2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээтэй холбогдуулан 14-ний өдрийн үдээс өмнө хамтарсан сурвалжилгын нэгдүгээр баг Чингис хааны онгонтой танилцав.
Чингис хааны онгон нь агуу түүхт Чингис хааны бэлэг тэмдэг билээ. Энэхүү газар нь Чингис хааныг тахин шүтдэг газар юм. Чингис хааны тахилгын соёл нь Хятадын анхны үндэсний биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад тэмдэглэгдсэн байдаг.
Чингис хааны онгоны аялал жуулчлалын газар нь Ордос хотын Эзэн хороо хошууны Баянцанхаг тал нутагт байрлах ба нийт 10 кв.км талбайг эзлэх бол харьяалагдах талбай нь 80 кв.км юм. Дотроо түүх соёлын дурсгалт газар, тахилгын газар, зан заншил соёлын газар, тал нутгийн аялал жуулчлалын газар, амралт цэнгээний газар гэх мэт 5 бүстэй бөгөөд тус бүсэд 34 соёлын өв олны сонирхлыг татаж байдаг юм. Энэхүү соёлын өвүүд нь Чингис хааны тахилгын соёл, тал нутгийн нүүдлийн соёл, Ордосын зан заншлын соёл, Монголын ордны соёл зэргийг хамарсан тал нутгийн эзэн хааны онгоны аялал жуулчлалын газар болно.
