Гурав дахь удаагаа зохиогдож байгаа Ордос хотын олон улсын наадмын цуглааны агуулгын нэг болох “Тал нутгийн олон улсын бүжгийн цуглаан-2016” энэ сарын 1-ний өдөр Ордос хотын Хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үйл ажиллагааг Хятад улсын Спортын ерөнхий товчоо, Соёлын яам, Хятад улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨЗО-ны Ардын засгийн газар санаачлан, Ордос хотын Ардын засгийн газар, ӨЗО-ны Спортын товчоо, Соёлын танхим, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хятад улсын бүжгийн веб сайт, Ордос хотын Цүйхай урлаг хүмүүжлийн ХХК-иас зохион байгуулсан байна.
Цуглаан 8 дугаар сарын 1-ээс 15-ны өдрийг болтол үргэлжилнэ. Цуглааны үеэр “Бидний дэлхий·Дэлхийн бүжгийн тавцан” хэмээх гол сэдэвт бүжгийн цуглааны нээлт хаалтын ёслол, 30 гаруй бүжгийн тоглолт, уралдаан тэмцээн, Цэн-Айлянь, Лю Фүшиян, Хү Лина зэрэг улсын дотоод гадаадын 100 гаруй шилдэг бүжигчдийн тайзны тоглолт, 100 гаруй брэндийн олон улсын бүжгийн аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн, Хятад улсын дотоод гадаадын өндөр зэрэглэлийн 200 бүжгийн багш нарын хичээл, дэлхийн шилдэг зэрэглэлийн соёлын талбайн тал нутгийн бүжгийн үйл ажиллагаа болон өвөрмөц онцлогтой аялал, бүжгийн зуслан зэргийг зохион байгуулах юм.
