03-р сарын 26-ны өдөр Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын тусламжаар баригдсан Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т тоног төхөөрөмж хандивлах ёслолд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн , БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, МАН-ын төлөөлөгчид болон Монголын томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Шин Хаймин ХКН-ын XIX их хурал болон “Хоёр чуулган” амжилттай хуралдаж, Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж мөн Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал боломжуудыг авчирч байна. 2018 онд Хятад, Монголын өндөр, дээд түвшний харилцаа, улс төрийн харилцан итгэлцэл мөн хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй гүнзгийрэн хөгжих болно. Хятадын тал хөрштэйгөө найрсаг, хөрштэйгөө түншлэл гадаад харилцааны үзэл баримтлалаа баримталж, Монголын талтай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлж,хоёр улсын харилцааг тасралтгүй урагш ахиулан хөгжүүлэх болно гэв.

Элчин сайд Шин Хаймин цааш хэлэхдээ, Улаанбаатар хот хавартай золгож, би ч мөн Монголын хүүхдийн эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлаж буй минь Хятад Монголын илүү халуун дулаан харилцааг мэдэрч байна. Хятад, Монгол хоёр талын хамтын хичээл зүтгэлээр дамжуулан Монголын ард олонд ашиг шимээ өгөх хамтын ажиллагааны төслүүд удахгүй хэрэгжиж,хоёр улсын тасралтгүй хөгжиж буй харилцаа Монголын ард түмэнд илүү олон бодит үр өгөөжийг хүртээнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монголын талын төлөөлөгчид ХКН-ын XIX их хурал болон БНХАУ-ын “Хоёр хурал” амжилттай болж өндөрлөсөнд халуун баяр хүргэж, хэлсэн үгэндээ, Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл санаагаа тууштай хэрэгжүүлж, Монголын ард түмний төлөө санаа тавин, Монголын ард түмний төлөө бодолцож, Монголд хүүхдийн эмнэлгийн нөөц дутагдалтай байгаа энэ хүнд үед, богино хугацаанд буцалтгүй тусламжаар Монголд хүүхдийн эмнэлэг барьж өгөн, Хятад Улсын дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн нь үнэхээр хүнд үед хэрэгтэй тусламж боллоо. Энэхүү эмнэлэг нь Улаанбаатар хотын хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний түвшинг ихээхэн сайжруулж, хангалтгүй байгаа хүүхдийн эмнэлгийн асуудлыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Дараагийн алхамд Монголын тал Хятадын талтай хамтын хичээл хичээл зүтгэлээр, хоёр улсын удирдагчдын хүрсэн бүхий л тохиролцоонуудыг бодитоор хэрэгжүүлж, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг урагш хөгжүүлж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах болно гэв.

Элчин сайд Шин Хаймин Улаанбаатар хотын захирагч С.Батболд нартай хамт эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, Монголын талаас Элчин сайд Шин Хайминд талархлын жуух бичиг гардууллаа. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд баяр хөөрөөр дүүрэн байсан бөгөөд Хятадын талаас үзүүлж буй буцалтгүй тусламжид халуун дотноор талархлаа илэрхийлж байлаа.
Монголын “Хүүхдийн эмнэлэг”-т буцалтгүй тусламж үзүүлэх энэхүү төсөл нь БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр баригдсан бөгөөд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжиж ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Улаанбаатар хотын хүүхэд багачуудад сайн чанарын эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааны үлгэр жишээ болох төслүүдийн нэг болоод байна.
