solongonews
Хятадын эдийн засгийг эрүүл тогтвортой хөгжүүлнэ
2017-10-24 17:36
ХКН-ын XIX их хурлын тайланд Хятад улс Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орсныг нотолсны дараа, “Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах” нь улс орны хөгжлийн чиг хандлага мөн гэдгийг анх удаагаа тодорхой заажээ

ХКН-ын XIX их хурлын  тайланд Хятад улс Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орсныг нотолсны  дараа, “Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах” нь улс орны хөгжлийн чиг хандлага мөн гэдгийг анх удаагаа тодорхой зааж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны шинжтэй өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн, улсаа шинэ бүтээлийн орон болгох бүтээн байгуулалтыг түргэтгэж, хөдөө нутгийг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэн, бүсчилсэн, зохицонгуй хөгжлийн стратегийг мөрдөж, социалист зах  зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгон, бүх талаар нээлттэй шинэ  тогтолцоог бүрдүүлэх зэрэг 6 талын ажлыг ахиулна хэмээн онцлов. ХКН-ын XIX их  хурлын төлөөлөгчид, орчин үеийн эдийн засгийн тогтолцоо нь Хятадын эдийн засгийг  улам эрүүл, тогтвортой хөгжүүлэх болно хэмээн үзэж  банйа.

ХКН-ын XIX их хурлын  тайланд: Үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг гүнзгийрүүлэх ажлыг Хятадын орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгох эхний гарц хэмээн үзэж, тэргүүний аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэн, интернет сүлжээ, их өгөгдөл, ухаалаг, оюунлаг хэрэглээ, бодит эдийн засгийг гүнзгий уялдуулна гэж  тодорхой заасан юм. ХКН-ын XIX их хурлын төлөөлөгч, улсын супер компьютерын  Тяньжинь дахь төвийн албаны хүн Мэн Жянфэй энэ талаар гүнзгий ойлголттой  байлаа.

"Бидний эхлүүлсэн шинэ  үеийн супер компьютерын судалгаанаас авч үзвэл, супер компьютер, их өгөгдөл,  хиймэл оюун ухааныг уялдуулсан судалгаа хийж байна. Үүний үндсэн дээр бид ган,  уул уурхай зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаа өрнүүлж, ган тэсэлгээний  зуухны болон уул уурхайн дижитал индэр байгуулж ажиллаж  байна.”

"Энэ стратегийг  хэрэгжүүлэхийн тулд манай хот суурин заавал үйлдвэрлэл, экологи хөгжсөн, хот суурингийн засаглал үр ашигтай, ардын амьдралыг сайжруулсан байх хэрэгтэй. Энэ  зорилт мөн манай тосгоны иргэдийн хүссэн үр дүн бөгөөд энэ мөрөөдөл нь биелээсэй  гэж хүсэж байна. ”
Хятад улс хэдэн жил дараалан дэлхийн хоёр дахь том эдийн засаг  боллоо. Хятад улс орчин үеийн эдийн засгийн цогцыг байгуулахад мэдээж “бүх  талаар нээлттэй байх шинэ байдал”-ыг бий болгох шаардлагатай. ХКН-ын XIX их  хурлын тайланд “Хятад улс үүд хаалга хэзээд нээлттэй байж, цаашид улам нээлттэй  байх болно” хэмээн дурдсан юм. ХКН-ын XIX их хурлын төлөөлөгч, Хятадын Хөгжил  өөрчлөлтийн хорооны орлогч дарга Нин Жиже хэлэхдээ:

"Дараагийн  шатанд Хятад улс зах зээлд орохоос өмнөх хөнгөлөлт хийгээд сөрөг жагсаалтыг  уялдуулсан удирдлагын дүрмийг бүх талаар хэрэгжүүлж, зах зээлд орохыг их хэмжээгээр чөлөөтэй болгоно. Шударга өрсөлдөөний хувьд, гадны хөрөнгө  оруулалттай аж ахуйн нэгж зах зээлд орсны дараа, дотоодын компаниудтай адилхан  хөнгөлөлт эдэлнэ. Хятадын нутаг дэвсгэрт бүртгүүлсэн аж ахуйн нэгж бүхэнд адил тэгш хандана. Хөрөнгө оруулалтыг хялбаршуулахын хувьд, бүртгэлийн системээр голлосон гадаад хөрөнгийн удирдлагын шинэ загварыг хэрэгжүүлэхээ баримтална.  Одоогоор гадаад хөрөнгө оруулалтын 96 гаруй хувийг харьяа газартаа бүртгүүлэх  удирдлагыг хэрэгжүүлнэ."

Орчин үеийн эдийн засгийн системийг байршуулан бүрдүүлэх талаар, ХКН-ын XIX их хурлын тайланд цохон тэмдэглэхдээ: Төрийн өмчит хөрөнгө улам хүчирхэгжин шилдэгжихийг ахиулж, мөн хувийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжинэ гэжээ. Тайланд дурдахдаа: "Банк санхүүгийн системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, банк санхүүгаас бодит эдийн засагт үйлчлэх чадавхыг  нэмэгдүүлнэ" гэжээ. XIX их хурлын төлөөлөгч, Хятадын Банкны салбарыг хянаж  удирдах хорооны дарга Гүө Шүчин  хэлэхдээ: "Ирээдүйд Хятад улс үйлчилгээг үргэлжлэн сайтар хийж, банкны салбар бодит эдийн засаг тийш хэлбийхийг хичээн дэмжиж, нийтэд ашигтай байх банк санхүү, бичил аж ахуйн  нэгжийн хамтрал, хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын хамтрал, ядуурлаас ангижруулахыг хэлбэрэлтгүй дэмжсэн хөрөнгө санхүү зэргийг чухалчлан дэмжинэ. Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тохинуулан суурьшуулах барилга зэрэг олон нийтийн чанартай томоохон төслийг үргэлжлүүлэн дэмжинэ" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл